Узбек плов хийж сурхуу? (ил гал дээр)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 18 ก.ย. 2024
  • Жор:
    1. Хоньны ястай мах - 500 гр
    2. Дунд зэргийн сонгино - 4 ш
    3. Дунд зэргийн лууван - 4 ш
    4. Сармис - 1 бүхэл ( томоор нь шууд хэрэглэнэ)
    5. Будаа нэг удаагийн цаасан аягаар - 4 ш
    6. Ус - мөн адилхан будаа хийсэн цаасан аягаар - 4 ш
    7. Turmeric ( Куркума ) - 1 цайны халбага
    8. Паприка - 1 цайны халбага
    9. Хмели - сунели - 1 цайны халбага ( энэ хамгийн гол амтлагч шүү, Узбек хоолонд түлхүү ашигладаг)
    10. Ургамлын тос - 3 ш хоолны халбага
    11. Хар перц - 1/2 цайны халбага
    1. Тогоогоо маш сайн халаагаад ургамлын тосондоо хоньны махыг алтан шаргал болтол нь шарж өгнө.
    2. Шарж болгосон махан дээр сонгино болон лууванг хийж 3-4 мин тосонд нь хуурна.
    3. Үүний дараа яг энэ үед бүх амтлагчаа хийж дахин 2 мин хуурна, амтлагчаа тосондоо хуурсанаар хуурай амтлагч маань амт нь сэргэж хоол маань сайхан амттай болдог.
    4. Цаасан аягаар хэмжээ авсан будаагааа ( ямарч аяга ашиглаж болно хамгийн гол нь будаа, ус 2 маань хэмжээ нь адилхан байх ёстой) маш сайн угааагаад мах болон ногоон дээрээ жигд тарааж өгнө, хутгаж болохгүйг анхаарна уу!!!
    5. Усаа хийхдээ тогооний ханыг дагуулж болгоомжтой мах будааг холихгүй удаанаар хийх хэрэгтэй тэгэж байж будаа маань дээрээ сайн жигнэгдэж болно.
    6. Хамгийн сүүлд нь бүхэл сармисаа хийгээд таглаад зөөлөн гал дээр 30 - 40 мин жигнэж болгоно.
    Анхаарах зүйлс:
    Хүн болгоний тогоо болон хоолоо болгож байгаа галны температур өөр тул эхлээд 30 мин болгоод хоолныхаа ус болон будааг шалгаж үзэх хэрэгтэй, өндөр гал дээр бол 30 мин болно.
    Бага гал дээр эсвэл жаахан түлэнхий ( яг нутгийн амт) идэх дуртай хүмүүс 40 мин болгоход хангалттай.
    Сайхан хооллоорой. Асуух зүйл байвал соммет хэсэгт үлдээнүү!!!!

ความคิดเห็น • 1

  • @Selenge19
    @Selenge19 2 ปีที่แล้ว +1

    Joriig Description hesgees👌