#Цагаансарынмушгиабоов

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 30 ม.ค. 2024
  • Цагаан сарын минимал тавгийн идээ засах мушгиа боовны жорыг бичлэгтэй нь орууллаа.
    Орц: Гурил 3 кг
    Ус 1 литр
    Шар тос 600 гр
    Саахар 200-400 гр. Саахар багатай хийх бол 200 гр хийж болно.
    Давс 14 гр.
    Шар тос, саахар, давсаа халуун усандаа хийж хайлуулаад гурилаа зуурна. Сайтар нухаж 1 цаг амраагаад дахин сайн нухаж 1 цаг амраана. 2-3 цаг амраасны дараа гурилаа сайн нухаад хавтгай элдэнэ. Боовны хэмжээ урт нь 22 см, өргөн нь 7,5 см-ээр хийсэн. Мушгиа боовоо элдэж, хэрчээд бэлэн болсных нь дараа духовкоо 200 хэмд 30 минут болгож биежүүлнэ. /духовкоо 15 минутын өмнө халаасан байна/ Дараа нь хайруулын шанагандаа өөрийн хэрэглэдэг тосоо хийж сайтар халсны дараа боовоо 2 талаас нь жигд шаргал болтол хайраад гаргана. Хийхэд их амархан. Яг энэ орцоор зузаан нимгэнээсээ шалтгаалж, 16-20 ш мушгиа боов гарна.
    Сар шинийнхээ тавгийн идээг өөрийнхөө гараар бэлтгэж, эрүүл минимал байдлаар ширээгээ засаарай😍

ความคิดเห็น •