СЭТГЭЛ ТҮГШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ? СЭТГЭЛ ТҮГШСЭН ҮЕД ЯАХ ВЭ? ХЭНД ХАНДАХ ВЭ?

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 19 ก.ย. 2024
  • Амьдралын хурдацтай хэмнэл, дарамт шахалт, ар гэр болон нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалж сэтгэл түгшүүр үүсдэг. Сүүлийн үед Коронавирусын халдвараас үүдсэн сэтгэл түгшүүр өсвөр насныхны дунд газар авч байна.
    Сэтгэл түгшилтийн талаарх мэдээлэл өсвөр насныханд зайлшгүй хэрэгтэй байгааг харгалзан үзэж Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй YSC хөтөлбөрийн хүрээнд энэ сэдвийн талаар хүүхэд залууст мэдлэг, мэдээлэл олгох видео контент бүтээлээ.
    Энэ бичлэгээс чи сэтгэл түгшүүр гэж юу болох, түүнтэй хэрхэн үр ​дүнтэй тэмцэх талаар мэдэж авах болно.
    Сэтгэл түгшилтийн талаар багш, нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйчдээ хандахаас гадна доорх газруудтай холбогдож мэргэжлийн зөвлөгөө аваарай.
    - Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 24 цагийн турш ажилладаг утас 1800-2000
    - Сэтгэл Судлалын Үндэсний Төв 7732-4233, www.psychology.mn
    - Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн 9908-6987, www.iap.mn
    Сэтгэл түгшилт нь бүх хүнд байдаг хэвийн зүйл хэдий ч хэтэрвэл эмгэг болдог гэдгийг анхаараарай.
    *****
    Энэ видеог Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэлээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын 15-22 насны залуусыг байгальд ээлтэй, нийгэмд оролцоотой, залуу манлайлагчид болгон төлөвшүүлэх зорилготой.
    YSC Academy channel-ийг SUBSCRIBE хийж өөрт хэрэгтэй, мэдлэг боловсрол олгох, сонирхолтой контентуудыг үзээрэй.
    Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор хандаарай.
    youthcorps.mn/
    / ysc.mongolia

ความคิดเห็น •