ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: БИ ИХ АЙМХАЙ ХҮН
ฝัง
- เผยแพร่เมื่อ 9 ส.ค. 2022
- Монгол бөхийн түүхэнд бараг дахин хэзээ ч давтагдахааргүй бахдам амжилтыг гаргасан хүн бол Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.
Төрийн их баяр наадмын гурвын даваанд өөрийнхөө шавьд тахимаа өгчихөөд ногоон зүлгийн зүүн талын асарт ирж бай шагналаа авахаар зогсож байхдаа тэрбээр "Дахиад жаахан нухчих юм бол гар нь сарвайчих гээд байхаар нь бушуухан өгчихлөө" гэж хүнтэй ярьж байхыг нь сонсоод үнэхээр гайхаж билээ. Төрчихсөн их аварга гэдэг өөр байдаг аж.
Хожмын өдөр домог болон яригдах энэ их хүний бөхийн амьдрал замнал, ялалт ялагдал, ёс жудаг, өгөө аваа гээд бөхийг тойрсон бүхий л асуудлаар 20 минутын турш Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадмын дундуур ярилцсан билээ.
2021.07.12 Төв цэнгэлдэх хүрээлэн