П.ЦЭЦЭГМАА: ОХИНЫ МИНЬ АМИЙГ ХОХИРСОН ХҮМҮҮС ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭГЧЭЭР ЯЛГҮЙ ҮЛДЭХ НЬ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 27 ส.ค. 2024
  • Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны зургадугаар сарын 29-ний өдөр ИХ БҮРД зочид буудал хийгээд Сод Монгол групп ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 22 настай охин тогонд цохиулж харамсалтайгаар амь эрсэджээ.
    Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн бүхэл бүтэн 6 жил шалгаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдүүд одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээгээгүй байгаа аж.
    Хүний амь хохирсон ноцтой хэргийг шалгаж буй мөрдөгчид өнгөрсөн хугацаанд маш олон удаа солигдсон бөгөөд нэг мөрдөгч нь хохирогч П.Цэцэгмаатай уулзаад "Энэ хэргийг би шударгаар шалгах гэж зөндөө л үзсэн. Даанч дарга нар наад хэргээ удаашруул, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах хүртэл хойшлуул" гээд шалгуулахгүй байгаа гэдгээ хэлж байжээ.

ความคิดเห็น • 3