📍 Jeonju Аяллын TIP🏝/VIKO-той аялал үргэлжилсээр/ Sp2

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 9 ต.ค. 2020
  • Жилийн дөрвөн улиралын хэзээ ч очсон үзэсгэлэнтэй Хойд Жолла мужийн Жонжү хот нь Солонгосын уламжлалт соёлыг одоог хүртэл хадгалж ирсэн бөгөөд найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг билээ. Ялангуяа Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж байдалтай танилцаж, үндэсний хувцас гоёлтой нь танилцаарай.
    📍전주한옥마을 - 전주남부시장 - 군산 근대역사문화거리 - 지리산국립공원 - 광한루원 - 임실치즈마을
    🧞‍♂️🧞‍♂️🧞‍♂️Аяллын TIP🏝🏝🏝
    #전주남부시장 (Жонжү нутгийн Намбү зах)
    Энэ бол Жонжу хотын уламжлалт томоохон захын нэг бөгөөд 1905 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Одоогоор 800 гаруй мухлагуудтай энэ зах Баасан, бямба гарагийн орой болгон төрөл бүрийн хоол, бараа таваар худалдаалдаг. Намбу захад залуусын зугаалах дуртай дэлгүүрүүд, сонин содон гар хийцийн бараа таваар дэлгэгддэг байна.
    Хаяг : Jeon-dong, Wansan-gu, Jeonju-si, Jeollabuk-do Bus no. 5-1 or 165 from Jeonju Express Bus Terminal and get off at Nambu Market bus stop (approx 25mins)
    Ажиллах цагийн хуваарь : 9:30am-10pm
    Илүү дэлгэрэнгүй : 063-284-1344, blog.naver.com/jjnambumarket
    👉👉👉Заавал идэж үзэх хоол🙀🙀🙀
    #전주비빔밥 (Жонжү бибимбаб)
    Үхрийн ясны шөлөнд агшаасан будаа, шар буурцагны соёолж, үхрийн мах зэрэг 30 гаруй төрлийн ногоог халуун чинжүүний соусаар амтлан иддэг хоол. Вааран аяганд хийж халуунаар нь зооглох хэрэгтэй бөгөөд хааны ордны хоолнууд дундаас хамгийн алдартай нь ажээ.
    #콩나물국밥 (Жонжү шар буурцгийн соёолжийн шөл)
    Вааран аяганд шар буурцгийн соёолж болон будаа хийн буцалгаж, амтлан хийдэг энэ хоолонд түүхий өндөг, наймаалж хольж хийдэг байна. Жонжү нь шар буурцгийн соёолжны шөл зардаг хоолны газрууд ихтэй ба архины шар тайлах хамгийн шилдэг хоол юм. Макколли (будааны дарс)-нд лавар модны холтос, хар элсэн чихэр зэргийг хийн буцалгасан мужу-тай сайхан зохицдог.
  • บันเทิง

ความคิดเห็น •