“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 11 พ.ค. 2022
  • Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагууд хамтран “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 02 сарын 21 ны Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан зарлаж 2 сарын хугацаанд орон даяар эсээ бичлэгүүдийн хүлээн авсан бөгөөд өнөөдөр буюу 05 сарын 11 ны “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” ийнхүү шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уралдаан ЕБС-ын ахлах 10-12 анги, дунд 6-9 анги гэсэн 2 ангиллаар явагдан тус бүр 6 байрыг шалгаруулж нийт 12 сурагч шагналт байранд орлоо. Уралдааны эсээг онлайнаар болон биетээр хүлээн авсан бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүллээ. Тус уралдаанд Монгол орон даяар нийт 19 аймгийн ЕБС-ын ахлах, дунд ангийн 92 сурагч оролцов.
    #SouthernMongoliaSupportDay
    #worldmongols #UvurMongol #Mongolbichig #savethemongolianlan #helbichig #EssayContest #Mongolia #mongolianstudent

ความคิดเห็น •