VSS | Монголын газар тариалангийн салбарыг дижиталжуулахуй

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 28 ก.พ. 2022
  • Илтгэгч: М. Чимэгсайхан, Agrolly Mongolia гар утасны програмын багийн тэргүүн.
    Илтгэлийн тухай:
    Agrolly Mongolia нь хөдөө орон нутгийн тариаланчдыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, амжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх гар утасны програм юм. Agrolly бол дэлхий нийтийн шийдэл бөгөөд үүнийг анх Монгол, Бразил, Энэтхэг, Тайванийн магистрын оюутнуудын бүлэг эхлүүлсэн. Агролли нь IBM компаниас явуулдаг дэлхийн технологийн уралдаан болох Call for Code 2020-ийн 179 орны төлөөлөл болсон 400,000 оролцогчдын дундаас Гран При шагнал авсан. Тэмцээнд ялалт байгуулсны дараа төслийн баг Энэтхэг, Бразил, Монгол Улсад тохирсон програмуудыг хөгжүүлэхээр шийдсэн бөгөөд Мөнхбаярын Чимэгсайхан нь Монгол дахь багийг байгуулан уг газар тариалангийн програмыг боловсруулж эхэлжээ.
    Илтгэгчийн тухай:
    М.Чимэгсайхан нь нийгэмд өгөөжтэй бизнес, хүний эрх, боловсролын чиглэлээр мэргэшсэн бөгөөд жижиг, том бизнес, ашгийн бус байгууллагын салбарт зургаан жил сургалт явуулах, удирдлага, судалгааны ажил хийж байсан туршлагатай. Хүн худалдаалахтай тэмцэх олон улсын ТББ-д Нийгэмд өгөөжтэй бизнесийн сургагч багш, гадаад харилцааны зохицуулагчаар ажиллаж байсан. Тэрээр АНУ-ын засгийн газрын санхүүжилтээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж (2018-2020) Нью Йорк дахь Пэйс их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Бизнес эрхлэх чиглэлээр MBA хөтөлбөрт хамрагджээ. Хөтөлбөрийнхөө сүүлийн жилүүдэд тэрээр одоогийн хамт ажиллагсдынхаа хамт "IBM Tech Challenge", "Call for Code 2020" хөтөлбөрт оролцож, хөдөө орон нутгийн жижиг тариаланчдад цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд туслах гар утасны аппликейшн бүтээх төслөөр Гран При шагнал хүртэж, гарааны санхүүжилт, IBM-ээс бүрэн дэмжлэг авсан. Чимэгсайхан нь саяхан дэлхийн Agrolly компанийг үүсгэн байгуулалцаж, мөн Монголын хөдөө орон нутаг дахь нийгэм, эдийн засгийн асуудлыг хөдөө аж ахуй, бизнес эрхлэлтийг хослуулан шийдвэрлэх зорилгоор Монголд тохирсон "Agrolly Mongolia App"-ийг Монголд ажиллуулахаар ажиллаж буй "Nomads Agritech Innovations" хэмээх компанийг үүсгэн байгуулжээ.
    Abstract:
    Agrolly Mongolia is a mobile app to support rural farmers fight against climate change and improve their livelihoods. Agrolly is a global solution and was initially commenced by a group of master’s students from Mongolia, Brazil, India, and Taiwan. Agrolly has been selected for the grand prize of the Call for Code 2020, a global tech competition conducted by IBM Company. In the Call for Code 2020 competition, 400,000 young people representing 179 countries participated. After winning the competition, the team decided to develop tailored apps for Mongolia, India, and Brazil. Chimka Munkhbayar has established the local team in Mongolia and the team started developing Agrolly Mongolia, farming app.
    Disclaimer: The views and opinions expressed in this program are those of the speakers and do not necessarily reflect the views or positions of the American Center for Mongolian Studies, which is a non-political, non-profit organization of 501(c)(3) category..

ความคิดเห็น •