ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 ต.ค. 2024
  • Хүн төрөлхтний хоёр дахь мянганы суут хүмүүн Чингис хааны гал голомт, төрсөн тоонотыг сахин суугаа бүрэн эрхт Монгол Улсын иргэд, Монгол Улсын Засгийн газар эзэн Чингис хааныхаа мэлмий гийсний 860 жилийн ойд зориулан олон улсын стандартад нийцсэн хаад язгууртны есөн давхар музейг 3 жил 3 сарын хугацаанд бие даан бүтээн байгуулсан юм.
    Монголчууд их хаандаа хүндэтгэл үзүүлж, дурсан санаж, алдар суугаар нь бахархан, төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх агуулга бүхий олон ажил өрнүүлсний нэг нь энэ бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 11-ний билэгт сайн өдөр Чингис хаан Үндэсний музей нээлтээ хийсэн билээ.
    Та бүхэн Чингис хаан Үндэсний музейн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа хэрхэн өрнөж өнөөдрийг хүрснийг доорх нэвтрүүлгээс үзээрэй.

ความคิดเห็น • 1

  • @OtKerk
    @OtKerk 3 หลายเดือนก่อน

    Маш сайхан зүйл бүтээжээ. Бахархмаар талархмаар байна. Хүрэлсүх ерөнхийлөгч бас ч эр хүн шиг хүн дээ. Бүх эрдэмтэд, гар бие, хүч сэтгэл, оюун ухаан, эд материалаар тусалсан хүмүүсд талархая даа. Хөлс, зүрх сэтгэл нь сайн зүйлд зориулагдсан байна.