Byamba SARANTUYA
Byamba SARANTUYA
  • 116
  • 3 414 500
Бямбын Ренчин. Гүнж. Өгүүллэг
Гүнжийн сүмийн тухай
Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Монголын Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаварыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байна. Тэрээр нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай! Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай! гэж гэрээсэлсэн юм гэдэг. Гүнжийн бунханы цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1940-өөд онд Дотоодыг хамгаалах газрынхан энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байна. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь 4 тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Хэрмэн дотор өмнө талд өндөр нь 10 метр, өргөн нь 6 метр, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга бий. Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош 3-4 метр гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотроос нь зандан модоор хийсэн авс олдсон. Шилмүүст модны давирхайгаар будаж, 9 давхар торгоор ороосон энэ авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр юм юу ч үлдээгүй байжээ. Өнөөг хүртэл гүнжийн цогцосыг яасан нь мэдэгдэхгүй байгаа юм. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авс нь алтаар хучигдсан, дотор талд нь алт мөнгөөр хийсэн хүний дүрснүүд, таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн чулуунууд байсан гэнэ. Сонирхолтой нь гэвэл гүнжийн булш байсан газрын баруун талаас дахиад нэг булш олдсон бөгөөд тэр дотор тарган эрэгтэй хүн завилж суусан чигээрээ оршуулагдсан байсан. Энэ цогцос хөлдсөн байсан учраас саяхан нас барсан хүн шиг байжээ. Авс нь 7 давхар торгоор ороогдсон байсан бөгөөд дотор нь тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байсан. Энэ цогцос хэнийх болох нь тогтоогдоогүй боловч хэний ч гар хүрээгүй тэр чигээрээ хадгалагдан үлджээ.Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1.95 метр урт боржин чулуун мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд талд хоёр луу байдаг. Голд нь манж үсэг болон ханзаар “Их чин улсын албат...”, “...баярыг тохиолдуулан энэхүү чулуун хөшөөг босгов...” гэж бичсэн байдаг. Хичээнгүй Амирлангуй гүнжийг тухайн үеийн Монголын сэхээтнүүд ихэд хүндэтгэдэг байсан бөгөөд Гүнжид зориулан энэхүү шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Хүндэтгэлтэй хүнийг насан өөд болоход бунхлан сүм барьж шүтэж байсан нь тэр үеийн Монгол, Манжчуудын амьдралын хэв шинж онцлог байжээ.
มุมมอง: 68 805

วีดีโอ

Галтай саран тамга. А. Шартолгой. Өгүүллэг
มุมมอง 6Kปีที่แล้ว
Галтай саран тамга. А. Шартолгой. Өгүүллэг
Үхэх хүнд хань хэрэггүй. МУАУЗ Б.Догмид
มุมมอง 71Kปีที่แล้ว
Үхэх хүнд хань хэрэггүй. МУАУЗ Б.Догмид
Хөөрхий бидний бүсгүйчүүд. До.Цэнджав
มุมมอง 15Kปีที่แล้ว
Хөөрхий бидний бүсгүйчүүд. До.Цэнджав
Сэтгэлд зурсан аялгуу. Б. Цоожчулуунцэцэг
มุมมอง 5Kปีที่แล้ว
Сэтгэлд зурсан аялгуу. Б. Цоожчулуунцэцэг
Сүүдэр догшрох цагаар. МУСГЗ Санжийн Пүрэв.
มุมมอง 37K2 ปีที่แล้ว
Сүүдэр догшрох цагаар. МУСГЗ Санжийн Пүрэв.
Эмсгүй эрс. Харуки Мураками
มุมมอง 15K2 ปีที่แล้ว
Эмсгүй эрс. Харуки Мураками
Хамтран амьдрагч. Өгүүллэг. Б.Цоожчулуунцэцэг
มุมมอง 89K2 ปีที่แล้ว
Хамтран амьдрагч. Өгүүллэг. Б.Цоожчулуунцэцэг
Аргагүй амраг. Өгүүллэг. Б.Баярсайхан
มุมมอง 25K2 ปีที่แล้ว
Аргагүй амраг. Өгүүллэг. Б.Баярсайхан
"Дөчин нас" хэмээх нэгэн шүлгээрээ мэнд илгээе.
มุมมอง 1.3K2 ปีที่แล้ว
"Дөчин нас" хэмээх нэгэн шүлгээрээ мэнд илгээе.
Зэрэгцээ ертөнцийн учрал. Б.Сарантуяа
มุมมอง 9K2 ปีที่แล้ว
Зэрэгцээ ертөнцийн учрал. Б.Сарантуяа
Домогт баатар Дандар \\номын хэсгээс\\ ГГ. Гангамөрөн
มุมมอง 6K2 ปีที่แล้ว
Домогт баатар Дандар \\номын хэсгээс\\ ГГ. Гангамөрөн
Харанхуй шөнө далайд луужингүй. Испаний зохиолч Луис Корнес. Дэлхийн шилдэг өгүүллэг.
มุมมอง 9K2 ปีที่แล้ว
Харанхуй шөнө далайд луужингүй. Испаний зохиолч Луис Корнес. Дэлхийн шилдэг өгүүллэг.
Тэнгэр тачигнасан шөнө. До.Цэнджав МУСГЗ
มุมมอง 24K2 ปีที่แล้ว
Тэнгэр тачигнасан шөнө. До.Цэнджав МУСГЗ
Хилчин өгүүллэг. Соёрхын Пүрэвсүрэн
มุมมอง 16K2 ปีที่แล้ว
Хилчин өгүүллэг. Соёрхын Пүрэвсүрэн
С.Удвал. Одгэрэл тууж төгсгөлийн 3-р хэсэг.
มุมมอง 17K2 ปีที่แล้ว
С.Удвал. Одгэрэл тууж төгсгөлийн 3-р хэсэг.
С.Удвал. Одгэрэл тууж 02. Зуун жилийн өмнөх монголчуудын амьдралын тухай өгүүлсэн.
มุมมอง 23K2 ปีที่แล้ว
С.Удвал. Одгэрэл тууж 02. Зуун жилийн өмнөх монголчуудын амьдралын тухай өгүүлсэн.
С.Удвал. Одгэрэл тууж 1-р хэсэг. 20-р зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг харуулсан.
มุมมอง 33K2 ปีที่แล้ว
С.Удвал. Одгэрэл тууж 1-р хэсэг. 20-р зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг харуулсан.
Сондгой цагаан сувд 02. Үргэлжлэлийг mplus.mn
มุมมอง 28K2 ปีที่แล้ว
Сондгой цагаан сувд 02. Үргэлжлэлийг mplus.mn
Б.Баярсайхан. Гэсгээл өгүүллэг. Хүн загасны цөөрөм номоос.
มุมมอง 9K2 ปีที่แล้ว
Б.Баярсайхан. Гэсгээл өгүүллэг. Хүн загасны цөөрөм номоос.
СОНДГОЙ ЦАГААН СУВД роман. 1-р бүлэг. Б. Сарантуяа. Үргэлжлэлийг mplus.mn
มุมมอง 65K2 ปีที่แล้ว
СОНДГОЙ ЦАГААН СУВД роман. 1-р бүлэг. Б. Сарантуяа. Үргэлжлэлийг mplus.mn
Б.Баярсайхан. Өлөгчин. Хүн загасны цөөрөм номоос.
มุมมอง 7K2 ปีที่แล้ว
Б.Баярсайхан. Өлөгчин. Хүн загасны цөөрөм номоос.
О.Цэнд Аюуш. Эцгийн нулимс өгүүллэг
มุมมอง 6K2 ปีที่แล้ว
О.Цэнд Аюуш. Эцгийн нулимс өгүүллэг
Бөөс. Өгүүллэг. Б. Баярсайхан
มุมมอง 13K2 ปีที่แล้ว
Бөөс. Өгүүллэг. Б. Баярсайхан
Нүгэл. Өгүүллэг. Бидэрийн Баярсайхан
มุมมอง 17K2 ปีที่แล้ว
Нүгэл. Өгүүллэг. Бидэрийн Баярсайхан
Б.Догмид. Оосор бүчгүй орчлон.
มุมมอง 12K2 ปีที่แล้ว
Б.Догмид. Оосор бүчгүй орчлон.
Охин тэнгэр. Өгүүллэг. Д.Пүрэв.
มุมมอง 7K2 ปีที่แล้ว
Охин тэнгэр. Өгүүллэг. Д.Пүрэв.
Б.Догмид. Тал нутгийн хүн чулуу. Өгүүллэг
มุมมอง 30K2 ปีที่แล้ว
Б.Догмид. Тал нутгийн хүн чулуу. Өгүүллэг
Сорхугтани роман 10 жилийн ой, 50 хувийн хямдрал
มุมมอง 1K2 ปีที่แล้ว
Сорхугтани роман 10 жилийн ой, 50 хувийн хямдрал
Гавал. өгүүллэг. Дамдины Пүрэв.
มุมมอง 7K2 ปีที่แล้ว
Гавал. өгүүллэг. Дамдины Пүрэв.

ความคิดเห็น

  • @tsogzolmaaberkhbaatar8186
    @tsogzolmaaberkhbaatar8186 19 ชั่วโมงที่ผ่านมา

    Баярлалаа ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @tsogzolmaaberkhbaatar8186
    @tsogzolmaaberkhbaatar8186 วันที่ผ่านมา

    Баярлалаа ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @tsogzolmaaberkhbaatar8186
    @tsogzolmaaberkhbaatar8186 วันที่ผ่านมา

    Баярлалаа ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @tseweensaraa1458
    @tseweensaraa1458 3 วันที่ผ่านมา

    Vneheer goy unshdag shvv bayr. A shildeg

  • @UlziiUlambayar
    @UlziiUlambayar 3 วันที่ผ่านมา

    Маш сайхан түүхийг сонсож талархаллаа

  • @haliunt
    @haliunt 4 วันที่ผ่านมา

    Ум мани бадмэ хум,Ум ами дэва хри🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @batboldbyambanorow
    @batboldbyambanorow 6 วันที่ผ่านมา

    Баярлалаа, схан зохиолыг гайхам уншжээ.

  • @tsendurnaa6274
    @tsendurnaa6274 6 วันที่ผ่านมา

    Bayrlalaa

  • @batboldbyambanorow
    @batboldbyambanorow 7 วันที่ผ่านมา

    Сайхан зохиол бн, баярлалаа. 🎉

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 7 วันที่ผ่านมา

    За зэ еэ ёо зохиол юмаа даа.зохиол уншихдаа чихэнд наалдацтай ч бичихдээ хэтэрхий олон сэдвээр хөнжил гудас салтаа бөгс бичих нь Монголын уран зохиолыг гутааж хүний махан биеийг хэтэрхий тоочон үүлэн борооны явдалыг ихэд уран нарийн гаргах гээд холион бантан болгосон нь гутамшигтай.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 8 วันที่ผ่านมา

    Эмээлтэд маханд өгөхдөө амьдаар нь өгөхөөр нүд хальтрам болгодог эрлийз хурлийз хужа нар зөндөө л гараад фесээр сэвээд байсан шүү.гарын малаа малладаг хардаг хүн цөөрөөд нөгөө мах иддэг нь олширч мал маллах нь цөөрсний л төрх энэ мөнөөс мөн гэлтэй.😅😢.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 8 วันที่ผ่านมา

    Эрчүүдээс л болж улаан тариа тариулаа биз дээ.гэхдээ нүгэлт хорвоод эр эм эвцэлдэн үр удмаа үлдээдэг.гэхдээ нүдээ нууж сэтгэлээ барьж доодохоо захирдаггүй эрчүүдээс л нууц амраг салалт энээ тэрээ болдог биз дээ.гэхдээ тоотой насанд төөтэй биеэ яахаа хувь хүн л шийдэнэ л дээ.гол нь нийгмийн араншин усны гүн давалгаа мэт хүмүүсийг урсган авч явсаар л.😅😮😢.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 8 วันที่ผ่านมา

    Наанаа инээгээд их наалдаад юуг ч хамаагүй асуудаг Япончууд цаанаа их юм боддог хүмүүс.тухайлбал надаас танай Монголд хүнийг яаж оршуулдаг бэ?!,ямар өвчинөөр нас бардаг гээд байнга үхэл өвчинтэй л холбогдсон юм л асуудаг.өөрсдийгөө огт ярихгүй зөвхөн бөхөлзөж инээгээд мэндлээд өнгөцхөн дэндүү хоосон дотортой бүгд гадны хүнийг тагнуулч гэж үздэг болохоор хариуцлагатай ажил огт даалгахгүй.үргэлж дагаж мөрдөж шиншилсэн зантай болохоор л Япон зангаараа бахархаж бусдыг ашиглан ашиг хонжоо наймаа сайн хийдэг арлын орны жижигхэн бодлоготой бусдыг үргэлж хардсан хүмүүс дээ.тэлэх гэхээр л дайн боддог нь одоо нялуун халуун янагийн дайнаар Америк, Япон бусад орнуудын хавх болоод арга нь нарийн мэх нь уран болсоор л.одоо ч үзэл бодлын дайнд хүн төрөлхтөн байлдсаар л..😅😢😢.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 8 วันที่ผ่านมา

    Толгой шийр, дотор мах хамгийн амттай чанартай хоол.Монгол хүн л иддэг энэ хоолонд хүнийг эрүүл саруул, ухаалаг болгох ид шид байх шиг санагдана.Эвий муусайн ээжүүд ямар ч үед үр хүүхдээ цээжээрээ хамгаалж, зүрхээрээ хайрлаж, сэтгэлдээ ивээн хайрлаж явдаг нь энэ агуу зохиолд товолзтол бичиж үлдээж дээ.❤🎉❤❤🎉🎉.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 9 วันที่ผ่านมา

    ❤🎉Болсон явдал юм болов уу даа.Шастины нэрэмжит эмнэлэг байдаг болохоор тэгж бодлоо.Удвал гуайн зохиол амьдарлын үнэн төрхийг хойч үедээ сургамжлан захих мэт дотортой ухаантай сургаал байдаг шүү.Ээжээс төрөөгүй хүн гэж үгүй.Ааваас олдоогүй амьдрал гэж үгүй болохоор хүн бүр өвгөн эмгэн болсон ч ээж, ааваа дурсахаар дотор нялхаран ээнэгшин халуун дотнохон болдог.Угтаа хүн гэдэг улаан нялзрай өрөвдмөөр уйлсан амьтан сарвалзан бусдын тусаар борвио тэнийж өсдөг боловч эр, эм өсч эсгий сунаад ирэхээр дуу нь чангарч хорвоо дэлхийг захирах эзэн хүн гээд л цээжээ дэлдээд орилдог овоо амьтад мөнөөс мөн дөө.Тэгээд өтлөөд ирэхээрээ дахин хүүхэд нас аав ээжээ санаад тэгдэг ингэдэг байсан болоосой гэж элдэв үлгэр домог зохиосоор хорвоогоор бүүвэйлэгдэн амьдардаг ажгуу.❤🎉🎉❤

  • @tsdulamjaw7
    @tsdulamjaw7 9 วันที่ผ่านมา

    Сайхан уянгалаг хоолойтой бүсгүй шүү❤❤❤

  • @tsdulamjaw7
    @tsdulamjaw7 9 วันที่ผ่านมา

    Баярлалаа❤❤❤

  • @bilguunmongol4542
    @bilguunmongol4542 19 วันที่ผ่านมา

    Ард нь яваа ая нь юу вэ? Хэлж өгөөч.

  • @davaakhuudashjamts3879
    @davaakhuudashjamts3879 19 วันที่ผ่านมา

    ямар гоё төгсгөл вээ

  • @ChuluunBadgar
    @ChuluunBadgar 20 วันที่ผ่านมา

    Зайл лалраа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч хөтлөгч нартаа баярлалаа

  • @tsendurnaa6274
    @tsendurnaa6274 หลายเดือนก่อน

    Баярлалаа

  • @amraaamk
    @amraaamk หลายเดือนก่อน

    ая тавилт ямар зохисгүй байнаа бусдаар бол яруу сайхан болжээ.❤

  • @tuyachoi6933
    @tuyachoi6933 หลายเดือนก่อน

    Гоё уншиж бгаач нуршуу юмаа.

  • @БАДАМЦЭЦЭГИШ-ОЧИР
    @БАДАМЦЭЦЭГИШ-ОЧИР หลายเดือนก่อน

    ene emchid uzuuleh yumsan

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 หลายเดือนก่อน

    Сонсож байсан зохиол байна.хөөрхөн дүр сүхээ шиг залуу хөдөөд олон байдаг.нэг гэм нь тэдний авьяас чадал нь ил харагддаггүй юм

  • @Oldboy8899
    @Oldboy8899 หลายเดือนก่อน

    1723 оны усан туулай жил болсон явдлыг өгүүлжээ. Найралт төв хааны 1-р онд

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч хөтлөгч охиндоо баярлалаа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч хөтлөгч нартаа баярлалаа

  • @tumen-ulziiariunmur4576
    @tumen-ulziiariunmur4576 หลายเดือนก่อน

    Аймаар юм бэ! 🙏🙏🙏🙏

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 หลายเดือนก่อน

    Өмнө нь сонсож байсан зохиол ч дахин сонсоход сонирхолтой авууштай бодууштай зохиол юм.Одоо ч Монголд хаа сайгүй уул уурхай ,олборлолт ширгэсэн гол мөрөн зөндөө.яваандаа ус Чандмань эрдэнэ л болох байх даа.манай Монгол ямар арлын далайн орон биш болохоор ус гол булаг шанд ховор нандин.бас их цэнгэг сэнгэнэсэн тас хийсэн сайхан амттай булаг ч үнэ цэнэ нь тогтоодох боломжгүй хэмжээлшгүй.гэтэл хайрлахгүй байх нь харамсалтай.😅😮😢

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 หลายเดือนก่อน

    2дохь удаагаа сонсож байна.харин иймэрхүү юм болоод л байгаа юм даа.хэн нэгэнд хосгүй хайрын тэнгэр нь хаа нэгтээ төөрөлдөөд л явдаг байх даа.угтаа тэр бүсгүйд энэ залууг өөртөө ийм сайн гэж мэдэхгүй л байгаа даа.манай Монгол эрчүүд сэтгэлээ илчилж нээж гаргаж чаддаггүй зантай.харин гадаад залуус их нүүрэмгий сэтгэлээ шууд нэрэлхэлгүй нээлттэй хэлдэг талтай хэлээгүй сэтгэл хэлсэн хүлээлт хоёроос түрүүлсэн нь л гадаад хүнтэй суучдаг талтай шүү.

  • @miyataoyuna8672
    @miyataoyuna8672 หลายเดือนก่อน

    Ай даа сайхан зохиол шүү гэхээсээ илүү болсон явдал юм болов уу? гэж сонслоо.Хөөрхий Дэнсмаад дэндүү сайн байж дээ.Одоо цагт бол овоо доо гээд суучих хүүхэн зөндөө л дөө.Дэнсмаа ч хэтэрхий хатуу шулуун шудрага эртний хатан ухаантай бүсгүй байж дээ.Мөнхтогоо мэргэн үр удмаа үлдээсэн бол мундаг харваач гарах байж дээ.

  • @HobbiSakyra
    @HobbiSakyra หลายเดือนก่อน

    Үхчихсэн юм байх даа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч хөтлөгч. Нартаа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч ийн өгүүлсэн. Эмээ. Сонсоод. Маш. Их .баярлалаа. уран бүтээлийн амжилт хүсье. Хөтлөгч дөө.

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Зохиолч хөтлөгч нартаа баярлалаа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Ууган зохиолч ийн. Зохиол ийгээд ярьж. Та нартаа баярлалаа

  • @tungalagyadamsuren3084
    @tungalagyadamsuren3084 หลายเดือนก่อน

    Хөтлөгч дөө. Баярлалаа

  • @tumen-ulziiariunmur4576
    @tumen-ulziiariunmur4576 หลายเดือนก่อน

    Харь нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс бидэнд сонор мялааж, ухааныг тэлсэн ийм сайхан зохиолыг өөрийн дуу хоолойгоор сонсгосон Сарантуяа зохиолчдоо маш их баярлалаа. Таны уншсан номуудаар эх орноо, аав ээж ах дүүсээ санасан сэтгэлээ дэвтээж, нөмөр түшиг, хань хийж явнаа. Уран бүтээлийн сан тань арвин баян дүүрэн байх болтугай! Танд амжилт хүсье!

  • @TogsErdene-g6j
    @TogsErdene-g6j หลายเดือนก่อน

    ❤Маш х гялайлаа❤

  • @TogsErdene-g6j
    @TogsErdene-g6j หลายเดือนก่อน

    ❤Маш их гялаалай❤

  • @DeegiiAriya-cb2pf
    @DeegiiAriya-cb2pf หลายเดือนก่อน

    🎉🎉🎉❤❤❤

  • @anhbayarmendeekhuu9752
    @anhbayarmendeekhuu9752 หลายเดือนก่อน

    Shan zohiol shvv tataj sonsdog bolgood ogooch hol zamd sonsoj ywah geed ee

  • @erdenetsetsege.-il4dt
    @erdenetsetsege.-il4dt หลายเดือนก่อน

    😢😢

  • @zoltanneklein9071
    @zoltanneklein9071 หลายเดือนก่อน

    Ийм сайхан уншдаг өөр эмэгтэй хоолой байхгүй шүү Баярлалаа

  • @erdenetsetsege.-il4dt
    @erdenetsetsege.-il4dt หลายเดือนก่อน

    😢

  • @erdenetsetsege.-il4dt
    @erdenetsetsege.-il4dt หลายเดือนก่อน

    😢😢

  • @enkhjargaltsend7305
    @enkhjargaltsend7305 หลายเดือนก่อน

    Баярлалаа ❤❤❤

  • @enkhjargaltsend7305
    @enkhjargaltsend7305 หลายเดือนก่อน

    Баярлалаа ❤❤❤