МУГЖ Р.Амарбаяр: Г.Жамъян багшийн тоглосноор "Үлэмжийн чанар"-ыг хуурдаж оролцогчдод амжилт хүсье!

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 15 ก.ย. 2024
  • #ҮЛЭМЖИЙН_ЧАНАР_I
    #Зөвлөмж #СУРАЛЦАХ
    Морин хуурын чуулгын Тэргүүн хуурч Р.Амарбаяр (МУГЖ)
    Гомбодоржийн Жамъян (Цэцэн хаан аймгийн Саруул сумын хошуу буюу өнөөгийн Дорнод аймгийн Булган суманд 1919 онд төрсөн-2007 онд Улаанбаатар хотод нас барсан)- БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, Алдарт морин хуурч.
    Г.Жамьян Тайж Занын Гомбодоржийн хүү болж Цэцэн хаан аймгийн Саруул сум хошуунд 1919 онд "Туг уул" хэмээх газар төржээ. Эцэг нь Тайж хүн байсан тул 1936 онд хэлмэгдэж баривчлагдаад 1938 онд цаазлуулсан байна. 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд Занын Гомбодорж 58 настай, хүү Г.Эрдэнэбадрах 27 настай, хүү Чойжил 17 настай, Жамьян 14 настай, эхнэр Өнөр 56 настай, Алтангэрэл хүүхэн 31 настай, Хорлоо хүүхэн 22 настай. Адуу 11, үхэр 22, хонь 112, ямаа 1, эсгий гэр 1 гэж бүргэгдэж байжээ. Тайж гаралтай гэдгээ тэрээр 1990-ээд он хүртэл нууж байсан байна.
    Эцэг З.Гомбодорж баривчлагдсаны дараа тэрээр Улаанбаатар руу явжээ.
    Г.Жамьян багадаа ааваараа бичиг үсэг, морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна. Тэнд алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ.
    Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы "Бодол", "Бяцхан дурдатгал", А.Г.Рубинштейны "Аялгуу", П.И.Чайковскийн "Баркороло" зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин ажээ.
    Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ. "Цогт тайж" жүжгийн "Алтан бүс", "Амарсанаа" жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын "Миний баясгалан" жүжиг, манай анхны бүжгэн жүжиг "Манай нэгдлийнхэн"-ий хөгжмийг зохиожээ. Дэлхийн Зон Олны 4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртжээ.
    Хөгжим Бүжгийн Дунд Сургууль-д 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн. Гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан байна.
    1992 онд "Төрийн хан хуур"-ыг залахад тэрээр тоглож эгшиглүүлсэн юм.
    Г.Жамъян намтарын эх сурвалж: shorturl.at/sBFGS

ความคิดเห็น • 1