Д.Мягмар - МАНАЙ СУРГУУЛЬ (Дорнод, Сэргэлэн, ЕБС-ийн СҮЛД ДУУ)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 15 มิ.ย. 2019
  • Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий Боловсролын Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан сүлд дуу
    Шүлэг: Д.Жадамба (МУТУС)
    Хөгжим: Д.Энхзаяа (МУСТА)
    Дуучин: Д.Мягмар (Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол дуучин)
    "МАНАЙ СУРГУУЛЬ"
    Судар номын оюуны ундраа
    Сурах шамдахын охь манлай
    Суутай талын эрдмийн уурхай
    Сургууль багшаа магтан дуулъя
    Дуунд мөнхрөх түүхэн замналтай
    Зуунд дуурсагдах алдар суутай
    Далай баян мэргэд шавь нартай
    Даллага буяны номын хишигтэй
    Билгийн хараа тэгширч нээсэн
    Бидний хайртай манай сургууль
    Бичиг соёлын увидастай
    Биширч мөргөх миний сургууль
    Дуунд мөнхрөх түүхэн замналтай
    Зуунд дуурсагдах алдар суутай
    Далай баян мэргэд шавь нартай
    Даллага буяны номын хишигтэй
    Эрдэнэ овооны элгэн өвөрт
    Энхжин бадарсан Сэргэлэнгийн сургууль
    Эрин зууны хойч үеийнхэнд
    Эрдмийн цацалтай ууган сургууль
    Дуунд мөнхрөх түүхэн замналтай
    Зуунд дуурсагдах алдар суутай
    Далай баян мэргэд шавь нартай
    Даллага буяны номын хишигтэй
    Авъяас үйлсийн есөн хүсэлтэй
    Алсын жолоон ерөөл бэлгэтэй
    Амьдрах ухаанд сүүн замтай
    Алтан босготой анхны сургууль
    Дуунд мөнхрөх түүхэн замналтай
    Зуунд дуурсагдах алдар суутай
    Далай баян мэргэд шавь нартай
    Даллага буяны номын хишигтэй
    Source: Ebs Sergelen (Facebook)
    / 149285439542267

ความคิดเห็น •