Дуучин Б.Алтанжаргал-Дүүрэн заан~Duuchin B.Altanjargal-Duuren zaan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 8 ก.ย. 2024
  • ❤Дууны тухайд
    Үзэмчин нутаг бөхөөрөө алдартай. Хүү төрвөл бөх төрлөө хэмээн эрүү өвдгийг нь барьж үзэж, шинжиж сонжиж сүйд болно. Найр наадам болоход барилдахгүй эр хүн гэж ховор. Үе дамжин ирсэн домогт бөх олонтой, түүгээрээ ч их бахархдаг юм билээ.
    Дүүрэн-Заан бол баруун үзэмчин хошууны Олгой голын хойд дээгүүр Эрдэнэ овоо, Бүлээн хөндийгөөр нутагладаг Тайж нар сумын уугуул хүн. Тэрээр шар тайж хэмээгдэх Донровын гэрт 1850 онд мэндэлжээ. Багын нэр нь Дүүрэндэлгэр бөлгөө.
    Дүүрэн-Зааны эцэг шар тайж Донров бас нэгэн үеийн нэр цуутай бөх байсан гэдэг. Тэрээр хоёр хөвүүнтэй бөгөөд ихийг нь Дүүрэндэлгэр, багыг нь Тангад хэмээнэ.
    Дүүрэндэлгэр хорь хүрч эр бие жагсаж ирэхийн үесд хол ойрын олон найр наадамд удаа дараалан тэргүүлж, арслан бар шиг догшин хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж, заан гэдэг цол хүртжээ. Тэр цагаас хойш Дүүрэндэлгэр нэр нь Дүүрэн-Заан болсон гэдэг.
    «Дүүрэн-Заан » дуу 1880-аад онд Барга хошуунд зохиогджээ. Яахаараа үзэмчин бөхийн тухай дуу Баргад зохиогддог билээ гэж гайхах хүн байдаг гэсэн. Тэр үед Хорчины засагт вангийн ордон буюу одоогийн Улаан хот хошуунд их найр наадам болж, энэ найр дээр үзэмчин чин вангийн бөх Дүүрэн- Заан түрүүлжээ.
    Хорчины ноён хутагт гэгээний бөх алдарт Маасан цоохор энэ наадам дээр бас барилдсан гэдэг. Тэр найр наадмын үеэр Аав ламын хийдийн ерөөл авах хурал давхцаж, Маасан цоохор уг хийдийн цогчин унзад болох тул барилдаж завдахгүй байж гэнэ. Үүнийг мэдсэн засагт ван Маасан цоохорыг хүлээж найраа хэдэн хоногоор хойшлуулж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэр наадам дээр Дүүрэн-Заан түрүүлж, Маасан цоохор үзүүрлэхэд, Засагт вангийн найр дээр очсон үзэмчингүүд баярлаж хөөрөхдөө «Дүүрэн-Заан » хэмээх энэ дууг зохион дуулсан гэдэг. Учир нь тэр үед үзэмчинд их цас зуд болж, нэг хэсэг үзэмчингүүд нутаг бэлчээрийн сэрмүүнийг хөөж Хорчин аймгийн Түшээт вангийн хошуунд очиж өвөлжсөн боловч зарим нь нутагтаа эргэж очилгүй тэндээ суурьшсан юм байжээ. Тэдгээр үзэмчингүүд Засагт хошууны их найр дээр өөрийн нутгийн бөх Дүүрэн-Заан хэдэн өдрийн турш арслан бар шиг сүр жавхлантай барилдахыг хараад уусан ус, унасан газар шороогоо санан дурсахын эрхээр нутгийн бөхөө бахархан дуулсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойш «Дүүрэн-Заан » гэх дуу газар сайгүй дуулагдаж, өргөн олноо түгэн дэлгэрчээ.
    Үдшээр гардаггүй цолмон од нь
    Үүрийн эртээр гялалзаад байна
    Үзэмчин хошууны Дүүрэн заан
    Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна
    Арван лангийн алтан зодог нь
    Арын нь дагаад гялалзаад байна
    Алсын хошууны Дүүрэн заан
    Ачин шүүрэн хаялаад байна
    Хорин лангийн хоргой тоохуу нь
    Хормойвчны доогуур нь мяралзаад байна
    Холын хошууны Дүүрэн заан
    Хумин шүүрэн хаялаад байна
    Нарны дор нарсан мод
    Навчий нь тоолбол наян түм
    Насан бага Дүүрэн зааны
    Насны хэмжээ арван наймаа хө
    Сарны дор зандан мод
    Салаагий нь тоолвол наян түм
    Сайхан төрсөн Дүүрэн зааны
    Насны хэмжээ арван найм аа хө

ความคิดเห็น • 15