СУМАН ЗУРХАЙН УУХАЙ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 26 ต.ค. 2024

ความคิดเห็น • 4

  • @tungalagbaasan5419
    @tungalagbaasan5419 10 วันที่ผ่านมา

    Сайхан ая, Сайхан үгтэй уран бүтээл болжээ, залуусдаа амжилт

  • @batkhaanbatkhaan6488
    @batkhaanbatkhaan6488 ปีที่แล้ว +1

    Сайхан дуу болжээ ард нь онооны уухай хийвэл уртай болох баыждээ

  • @munkherdenemuugii9691
    @munkherdenemuugii9691 2 ปีที่แล้ว +1

    ug bnau

  • @erdenedalaienkhbaatar5549
    @erdenedalaienkhbaatar5549  2 ปีที่แล้ว +1

    СУМАН ЗУРХАЙН УУХАЙ
    /Монголынхоо Шагайн харваачиддаа зориулав./
    Шүлгийг: Э.Эрдэнэдалай /Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан/
    Аялгууг: Х.Данзанравжаа /Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ерөөлч, магтаалч/
    Дуучин: Н.МӨНГӨНШАГАЙ /Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан/
    Малчин дууч: С.АРИУНБОЛД /Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан/
    СУМАН ЗУРХАЙН УУХАЙ
    Хонин далаа эрхэмлэн чилээх нь ээ
    Хуруун нясаа цэцэлсэн эртний сайхан наадгай
    Эрчит нумаараа эмжсэн дээдэс мэргэн харваачдын
    Эзэнт гүрнээ тунхагласан жигүүрт сумны уухай, уухай
    Дуут наадам, дуутай наадгай
    Шагайн харваа мину зээ
    Дэлхийд ганцхан Монголын
    Шүтээн өвийн наадгай мину
    Хашлага зэмсгээ хандуулан чилээх нь ээ
    Хаан зүгтээ урьсан хасаа өрсөн зурхай
    Мэлмийн ураараа цэцэлсэн цуут мэргэн харваачдын
    Монгол гүрнээ тунхагласан жигүүрт сумны уухай, уухай
    Дуут наадам, дуутай наадгай
    Шагайн харваа мину зээ
    Дэлхийд ганцхан Монголын
    Шүтээн өвийн наадгай мину
    Хашлага занданаа хандуулан чилээх нь ээ
    Хараа цэцээ урьсан Монголын сайхан наадгай
    Тохой баримжаа найрсан Луугарын мэргэн харваачдын
    Тив тивдээ тунхагласан суман зурхайн уухай уухай
    Дуут наадам, дуутай наадгай
    Шагайн харваа мину зээ
    Дэлхийд ганцхан Монголын
    Шүтээн өвийн наадгай мину
    2019.05.22