Бодончар богд
ฝัง
- เผยแพร่เมื่อ 30 ต.ค. 2024
- "Бодончар богд" эхийг сонсоод ажиллах даалгавар
1. Яагаад Боданчарыг урагт үл тооцсон бэ?
A. Балчир байсан тул
B. Ухаан тэлээгүй, хөрөнгө чинээгүй
C. Зөрүүд зантай
D. Ядуу байсан
E. Харамч байсан
2. Алунгоо эх нь “Бие тэргүүнтэй дээл захтайг бүү мартаарай” гэж хэлсний учир юу
вэ?
A. Огт гялалзах учиргүй шүтээн нь гялалзаж, Алунгоо эх нь өөрийн биеэрээ
хүүгийнхээ зүүдэнд буусан.
B. Бодончар эхийнхээ сургаалийг мартах учиргүй байсан тул
C. Алунгоо эх нь дандаа хөвгүүдэдээ захидаг байсан тул
D. Хүүхдүүд нь хоорондоо эв түнжингүй байсан тул
E. Ах захаа хүндлэж эв эеийг сахиж явахыг мартуулахгүйн тулд
3. Яагаад Бодончар “Бие тэргүүнтэй дээл захтай нь сайн” гэдгийг мартаж болохгүй
хэмээн өөртөө андгайлсан бэ?
A. Алунгоо эх нь хэлсэн тул
B. Сэтгэлд нь хүрсэн тул
C. Эв эеийг эрхэмлэхийн тулд
D. Эх нь бүү мартаарай гэсэн учир
E. Урагт эс тооцогдсон учир
4. Яагаад Бодончар мунхаг эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр ширтэн суудаг
байсан бэ?
A. Орогшин хул морины Балжийн арлын баруунтаа нэг, зүүнтээ нэг давхисан
цайвар зам шиг санагдсан учир
B. Мөнөөх бүлгийг одод тэнгэртэй зүйрлэн гайхаж байсан учир
C. Тэнгэр сайхан байсан учир
D. Өмнөх болсон үйл явдлуудаа бодон суусан учир
E. Уйтгарлаж гунигласан учир
5. Эхэд дэвшүүлсэн асуудал нь юу вэ?
A. Эв эе, ах захын ёсны тухай
B. Ах дүү нартаа хөөгдөж яваа Бодончар мунхгийн тухай
C. Хүний тэгш эрхийн тухай
D. Алунгоогийн хөвгүүдийн тухай
E. Боржигин овгийн тухай