Gal shariin magtaal T.Baatarkhuu Гал шарын магтаал Т.Баатархүү

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 2 ต.ค. 2024
  • МҮОНРТв-ийн "Билэг билгийн дээж" нэвтрүүлгийн хэсгээс
    Л.Агваанжамбал "Гал шарын магтаал"
    Зээ
    Номин цэнхэр зандан хүрэнгийн удамтай
    Норов хүрэн, хонгор зээрдийн угшилтай
    Элбэг хээрийн гайхам хурдыг дуурайсан
    Идэр хээрийн үр хойчийг залгасан
    Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
    Найман зовхист алсын барааг ширтсэн
    Навчин хөөрхөн чих юугаа солбиулан
    Нарийн урт хүзүү юугаа гуухайлган
    Эрдэнийн дээд толгой юугаа өргөн
    Эвтэт цагаан шүд юугаа яралзуулан
    Эзэн хүнээ харан харан эвшээдэг
    Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
    Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
    Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
    Холын холд цуцал үгүй гүймээр
    Хурдан шинж төгс төгөлдөр бүрдсэн
    Настан буурлуудад зүйл бүрээр магтагдсан
    Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
    Ийм хурдан унага Галшард л төрдөг юм
    Тийм хурдан хүлэг Галшард л байдаг юм
    Зээ Галшарын унаган адуу
    Хос л хүрэн зүрхтэй л гэдэг
    Хоёр сугандаа гуурстай л гэдэг
    Хонгор голдуу зүстэй л гэдэг
    Хулан тахийн удамтай л гэдэг
    Хурдан сонин домогтой л гэдэг
    Зээ Галшарын хурдан хүлэг
    Гал бутаргах тууртай нь үнэн
    Газар товчлох шандастай нь үнэн
    Тураг сайхан биетэй нь үнэн
    Туйлын хурдан удамтай нь үнэн
    Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн
    #галшарынмагтаал #Baatarkhuu #Баатархүү

ความคิดเห็น • 7

  • @tengistserendash8956
    @tengistserendash8956 2 ปีที่แล้ว +5

    Сархад дуунаас ийшээ ирлээ.

  • @shuluunsharnuud7750
    @shuluunsharnuud7750 3 ปีที่แล้ว +2

    ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠭᠣᠶᠣ ᠪᠠᠶ᠋ᠢᠨ᠎ᠠ

  • @gologooganzorig2862
    @gologooganzorig2862 3 ปีที่แล้ว +2

    Сайхаан сайхан янзтай шүү язгуур урлагаа амьлуулж байх нь бахархал юм шүү Амжилт залуу минь

  • @luckyluck9104
    @luckyluck9104 7 หลายเดือนก่อน

    ❤❤❤❤❤❤❤

  • @gomboand7156
    @gomboand7156 2 ปีที่แล้ว

    Ер нь л сайхан дуулдаг

  • @30hanminut3
    @30hanminut3 3 ปีที่แล้ว

    Ystoi goy bnaa 👏👏👏