Уралдааны 2 р шатанд шалгарсан оролцогчид, тэдний бүтээлийг амилуулсан хөгжимчдийн сэтгэгдэл

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ต.ค. 2024
  • Монголын Шинэ Хөгжим-100 VII Уралдаан. is at Монгол Улсын Консерватори, Mongolian State Conservatory.
    МУК-ийн Хөгжмийн ухааны тэнхимээс зохион байгуулсан “Монголын шинэ хөгжим-100 жил” VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе. Энэ жилийн уралдаан нь зөвхөн ахлах анги болон бакалаврын түвшний оюутан сурагчдыг хамарснаараа онцлог байлаа.
    Уралдааны 2 р шатанд шалгарсан оролцогчид, тэдний бүтээлийг амилуулсан хөгжимчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
    Уралдааны Б ангилал:
    Тэргүүн байранд Б.Бат-Үйлст 12в “Морин хуурын дөрвөл”
    Хоёрдугаар байранд 11б Э.Эрмүүн “Цөлийн зүүд”
    Гуравдугаар байранд М.Гэрэлцэцэг 12в “Ардын хоёр дуун дээр сэдэвлэсэн вариац”,
    А.Төгс-Ирээдүй 11а “Хорьдол сарьдаг”
    Тусгай байранд Ц.Гүнбилэг 12а “Үргэлжлэл бий ”,
    С.Есүй 12а “Гавалмаа” бүтээлүүд тус тус шалгарлаа.
    Уралдааны А ангилал:
    Тэргүүн байранд Ч.Тэмүүжин I курс “Аянга”
    Гуравдугаар байранд Г.Амартүвшин I курс “Манан” бүтээлүүд тус тус шалгарлаа.
    Монгол Улсын Консерваторийн
    2024 он.

ความคิดเห็น •