Мэргэжил минь бидний бахархал /Нийт мэргэшсэн нягтлан бодогчиддоо зориулав/

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 มิ.ย. 2024
  • Үг: Ц.Бавуудорж / ТС, МУСГЗ /
    Ая: Д.Цэцэрлэг / МУУГЗ /
    Дуучин: Б.Жавхлантөгс
    МЭРГЭЖИЛ МИНЬ БИДНИЙ БАХАРХАЛ
    Алтан төр минь арвин сантай
    Андуугүй түшихийн хаан зарлигтай
    Хүртсэн эрх минь төрийн хүндлэлтэй
    Хүрээлсэн олон минь дүүрэн итгэлтэй.
    Мэргэжил минь бидний бахархал
    Цаг мөнхөд өндөрт өргөнө
    Мэдлэг бидэнд эрхэм соёрхол
    Өнө мөнхөд түүнийг дээдэлнэ.
    Эрдэнэт зон минь бүрэн данстай
    Эндүүгүй сахихын мөнх зарлигтай
    Сурсан эрдэм минь төрийн ерөөлтэй
    Сүлдэлсэн зон минь тэнгэрийн ивээлтэй.
    Мэргэжил минь бидний бахархал
    Цаг мөнхөд өндөрт өргөнө
    Мэдлэг бидэнд эрхэм соёрхол
    Өнө мөнхөд түүнийг дээдэлнэ.
    Хамаг улс минь дүүрэн хишигтэй
    Хазгайгүй нягтлахын чанд зарлигтай
    Дуурсах нэр минь төрийн авшигтай
    Дулаахан түмэн минь сэтгэлийн түшигтэй.
    Мэргэжил минь бидний бахархал
    Цаг мөнхөд өндөрт өргөнө
    Мэдлэг бидэнд эрхэм соёрхол
    Өнө мөнхөд түүнийг дээдэлнэ.

ความคิดเห็น •