#9: Милан Кундера - Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 27 ก.ย. 2024
  • Бүгдээрээ сайн уу,
    Энэ удаагийн бичлэгээрээ Милан Кундера зохиолчийн алдарт "Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй" романы талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Уг нь маш их агуулгыг хамарсан, ярих юм ихтэй ном ч гэлээ ёстой л өөрийнхөө ярьж чадах хэмжээнд л ярилаа.
    Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү, зүрх.
    Дараагийн бичлэгээр Лев Толстой зохиолчийн "Крейцерийн Сонат" номын талаар ярилцах болно.

ความคิดเห็น • 8

  • @dayieana7227
    @dayieana7227  6 หลายเดือนก่อน +1

    Бараг 3 долоо хоногийн өмнө нийтэлсэн бичлэгээ одоо л Facebook-тээ хуваалцаж байна. Их "завхай" ном болохоор Facebook-т хуваалцъя гэхээр арай ч боломгүй юм шиг санагдаж байсан ч хавраас болсон уу, яасан, бүү мэд, зүгээр л хуваалцмаар санагдлаа.
    "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" номыг дуустал нь тэвчиж уншсан хүн цөөн байдаг юм билээ. Манай номын клубийн ах хүртэл "Чи яаж дуустал нь тэвчиж чадав аа? гэж асуусан юм чинь 😆. Аргагүй ч байх, учир нь уг номонд хэтэрхий их "завхайрал" оршдог гээд хэлчихэд буруудахгүй л биз.
    Гол дүрийн залуусын хүүхэд насандаа эцэг, эхээсээ мэдэрсэн сэтгэлийн өвдөлт, хүмүүжил болон ойлгомжгүй байдал, нас биед гүйцээд нийгмээс хүртсэн үл таних мэдрэмжүүд бүгд нийлээд хүний хосын, нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар Милан Кундера зохиолч "хөнгөн" хийгээд "хүнд" оршихуйтай зүйрлэж, холбон бичжээ.
    Хүний сэтгэл, тархи, оюун санаа маш сонин. Өнгөрсөн баларсанд болсон үйл явдал мөнхөд тархи, сэтгэлд эргэлдсээр өдөр тутмын амьдралд хүнд, үнэ цэнтэй орон зайг бий болгодог юм байж. Харин аливаа зүйлсийг бодохгүй, шаналахгүй, эргэцүүлэхгүй, зүгээр л салхинаас ч хөнгөн оршоод байвал эцэстээ эргээд л хүнд оршихуйд шилжих... Ойлгомжгүй байна уу? Харин тийм ээ, ийм болохоор л амьдралдаа уншсан хамгийн "балай" ном гэдэг нэр өгчихсөн 🤪.
    Гэхдээ л уг номыг өөр, өөр өнцгөөс харвал хөнгөн, хуумгай амьдарвал Томас шиг, бүгдэд утга өгөн, сэтгэлдээ хүнд ачаа тээгээд л байвал Тереза шиг дуусна гэдгийг ойлгож болно. Балансаа бариад байвал Каренинэ шиг, хуучин бүхэнд урвагч байж, шинэ бүхэн рүү тэмүүлэн хөнгөн оршвол Сабина шиг болох биз. Аа бас, өөрийн гэсэн бодолгүй, өөрийгөө хүндэлдэггүй, бусдыг бишрүүлэх гэж ядвал Франц шиг үхэл хүлээж байж ч мэднэ.
    Хөнгөн, хүнд гэж юу яриад байгаа юм гэж үү? Ницще ахын онол юм аа, бичлэгт тайлбарласан байгаа. Үзээрэй за юу. 🤍

  • @hitomihitomi7851
    @hitomihitomi7851 6 หลายเดือนก่อน +1

    bayarlalaa göy tailbarlaj bna bvr unshimaar sanagdlaa. ene kino ni ymr nertee we.

    • @dayieana7227
      @dayieana7227  6 หลายเดือนก่อน

      Bayrlalaa 🫂. Kinonii ner "The Unbearable Lightness of Being".

  • @Jupitrr0
    @Jupitrr0 7 หลายเดือนก่อน +1

    Daraagiin bichlegee hurdan l oruulaarai🙏

    • @dayieana7227
      @dayieana7227  7 หลายเดือนก่อน +1

      Guitsetgey 🫡

  • @majuna655
    @majuna655 5 หลายเดือนก่อน

    Ene nomig awna shu

  • @Jupitrr0
    @Jupitrr0 7 หลายเดือนก่อน +1

    Wooow uneheer oilgohod towogtei nom bololtoi gehdee goe review hiisend bayrllaa❤

    • @dayieana7227
      @dayieana7227  7 หลายเดือนก่อน +1

      Setgegdel uldeesend bayrlalaa 🥰