Чингис хаан - Би ямар (Official music video)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 14 ต.ค. 2024
  • Би ямар
    Би, би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
    Газрын дайтай наслах биш
    Би, би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
    Галын хэртэй дүрэлзэх биш
    Санахын зайд гэрэлтэж
    Салахын зовлонд унтаръя, байз!
    Сархадын дайтай эсэн чангараад
    Согтохын дайтай агсаръя, байз!
    Би, би ямар энэрэхийн дээдээр энэрлээ гээд
    Энэ замбуулинг уяраах биш
    Би, би ямар эргэн эргэн төрлөө гээд
    Ээжээсээ дахин мэндлэх биш
    Намайг дагаад өтлөх юм даа
    Ханиа жаахан аргадъя, байз!
    Нутгаа танихгүй жаргах бий
    Харцаа жаахан тогтооё, байз!
    Би, би ямар үнэн худал хоёрын ард
    Сүүлчийн цэгийг хатгах биш
    Би, би ямар үүлтэй нартай ховоод
    Сүүдэргүйгээр амьдрах биш
    Аавын хайртай нутагтаа
    Ардын дуу шиг амьдаръя, байз!
    Агтны мөртэй Монголдоо
    Ахиад төрвөл, зол минь тэр!

ความคิดเห็น • 6

  • @batkholboogantumur4345
    @batkholboogantumur4345 7 หลายเดือนก่อน +1

    Насаараа сонслоо доо. Бүх дуунд нь дуртай.

  • @khandsurenavirmed1055
    @khandsurenavirmed1055 7 หลายเดือนก่อน +1

    Жагаадаа эрүүл энх хамгийн сайхан бүхнийг ерөөе. Вашингтоноос үзэж бна. Огшоож байна. God bless you.💖😇🙏💞🤓👍👏

  • @tulgadejidsuren4906
    @tulgadejidsuren4906 7 หลายเดือนก่อน

    Хар багаасаа сонслоо доо. Тасархай ...

  • @NaraaNaraa-uh8rh
    @NaraaNaraa-uh8rh 7 หลายเดือนก่อน

    WOW WOW WOW GAIHAMSHIGTAI MONGOL DUUCHIN DAA.UNEN UGTEI UHAARAI NEMSEN GOE DUU BN.BAYRLALAA.

  • @uranzuraach5052
    @uranzuraach5052 7 หลายเดือนก่อน

    Хүн гэдэг чинь ийм шүү дээ. Гээд ямар нэртэй дуу вэ?

    • @chinggiskhaangroup
      @chinggiskhaangroup  7 หลายเดือนก่อน

      "Чингис хаан" хамтлагийн "Хэрвээ чи" гэдэг дуу шүү