Чонан VS Gumi Part-5

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 30 ก.ย. 2024
  • Гэрээний залуусын нэгдэл ТББ-аас 10-р сарын 08-ны өдөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй залуучууддаа эхний үйл ажиллагаа болох "Намрын Спорт өдөрлөг" Сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
    Тус тэмцээнд 100 гаруй ажилчин оюутан залуус солонгос орны муж бүрээс цугларч БНСУ-д ажиллаж, сурч амьдрахад тулгардаг олон чухал асуултуудын хариултуудыг дэмжигч байгууллагуудаас хэрэгтэй мэдээллийг олж авсан гэдэгт итгэл төгс байна. Бид энэхүү спортын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Спорт өдөрлөг жилд хоёр удаа зохион байгуулагдаж үргэлжлэх юм.
    Тэмцээнд амжилттай оролцон ур чадвар, авхаалж самбаагаа сорин багийн хүчээр манлайлан тодорсон Эрэгтай баг 5*5:
    🥇Тэргүүн байр: Чонан 2021 монголчуудын пэйж
    🥈Дэд байр: Team Gumi баг
    🥉Гутгаар байр: Шинсэгё баг
    Эмэгтэй 3*3 багаас:
    🥇Е9 охид баг
    🥈Гэрээний Залуусын Нэгдэл баг
    Шилдэг тоглогчоор:
    Чонан 2021 Монголчуудын пэйж багийн үүсгэн байгуулагч Э. Баярхүү тодорч дэмжин ажилласан БАРС МАХ Маркет-ын хонины хаа болон цом мөнгөн шагналаар шагнав.
    Тэмцээнийг шүүн явуулсан эрхэм шүүгчид Erdee Erka болон багийн хамт олонд маш их баярлалаа.
    Мөрөөдлөө бүтээхээр ирсэн Монгол залуучууд минь эх орны баялаг нь юмаа.
    Салбар болгондоо түүчээ болж Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй залуучуудад ямар боломж нөхцөл байдаг талаар визний ангилал солилт, хөдөлмөрийн маргаан, цалин хөлс, мөнгөн шилжүүлэг, зээлийн хүсэлт гэх мэтчилэн ажиллаж хөдөлмөрлөхөд тулгарч буй асуудал бүрт зөвлөгөө чиглүүлэг өгч спортын өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад дэмжин ажилласан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, 대한 хууль зүйн фирм, Самсунг даатгал, Жонбуг банк, E9pay Mongolia, GME Remittance Mongolia, Солонгос монгол Соёл урлаг солилцооны нийгэмлэг, Барс махны дэлгүүр, Монгол Урлал Бүтээлүүд болон байгууллагууддаа талархал илэрхийлье.
    Ажлынхаа хажуугаар сэтгэл зүрхээ гарган ажилласан Гэрээний Залуусын Нэгдэл E-9 E-7 ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүддээ баярлалаа.
    Солонгос улсын муж бүрээс хүрэлцэн ирж оролцсон нийт тамирчид оролцогчиддоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
    Гэрээний залуусын нэгдэл ТББ-ын хамт олноос
    #MOELKorea #HRDKorea #EmploymentPermitSystem #ForeignWorker #Philippines #Mongolia #SriLanka #Vietnam #Thailand #Indonesia #Uzbekistan #Pakistan #Cambodia #China #Bangladesh #Kyrgyzstan #Nepal #Myanmar #EastTimor #Laos #eps

ความคิดเห็น •