"ТОД МАГНАЙ" ПОДКАСТ ДУГААР №14

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 18 ก.ค. 2020
  • Дөрвөн их тэгш ой давхцсан 2011 оны улсын баяр наадам тун чиг дуулиантай болж байв.
    Төрийн наадам албан ёсоор эхэлж, азарга уралддаг 11-ний өглөө Хүйн долоо худаг даяар Сүхбаатарын хээр азарганы талаар шуугиж, “Монголын хурдан морины түүхэнд дээд ханш тогтоолоо” хэмээн шагширцгааж байв.
    Наадам тулж хийгдсэн наймаа төд удалгүй олны амаар дамжин улс даяар тарж, айрагдсан морьд цоллодог 12-ны орой гэхэд Түвшинширээгийн унаган хээр азаргыг мэдэхгүй хүнгүй болсон байж билээ.
    Тэр цагаас хойш есөн зун өнгөрсөн ч морь сонирхогчид “Монгол хээр”-ийн эзнээ сольсон түүхийг сэмхэн тандсаар л буй. “Тод магнай” подкастын хамт олон тэрхүү сонирхолтой түүхийг үзэгч, сонсогч та бүхэндээ ямар нэг нэмэлт хачиргүйгээр хүргэхээр МУ-ын Алдарт уяач Б.Сүхбаатарынхыг зорьсон юм.

ความคิดเห็น • 2

  • @batkawarrior485
    @batkawarrior485 3 ปีที่แล้ว +1

    Молор эрдэнийн буян гэж агуу шүү

  • @khulegfc7741
    @khulegfc7741 4 ปีที่แล้ว +1

    Монгол Хээр,Дүү Хээрийн тухай сайхан яриа байна.