МУИС 75 жилийн ойн дурсамж нэвтрүүлэг

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 4 ต.ค. 2024
  • Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын мэндийг МУИС-д ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн профессор багш нар, ажилчид, төгсөгчид, оюутнууд, хамтран ажилладаг байгууллагууд болон ард иргэддээ өргөн дэвшүүлье.
    МУИС-ийн 75 жилийн ой бол Монгол улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны ой юм. Тэртээ 1942 онд МУИС нь анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдаж, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. 1946 онд их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх зорилгоор МУИС-ийн дэргэд аспирантур байгуулан, 1947 оноос элсэлт авч 1950-иад оны эхээр анхны үндэсний эрдэмтэд төрөн гарчээ. МУИС-ийн аспирантурыг төгссөн анхны үндэсний эрдэмтэд эх орондоо шинжлэх ухааны олон салбарын тулгын чулууг тавьж судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлсэн түүхтэй билээ.

ความคิดเห็น •