Subeedei.mn сайтын энэ удаагийн зочноор Стокхолмын их сургуулийн багш Өлзий Фредрикссон уригдлаа.
ฝัง
- เผยแพร่เมื่อ 29 ธ.ค. 2024
- Түүний хувьд Шведийн хаант улсад ажиллаж амьдраад багагүй хугацааг өнгөрөөжээ.
Тухайн улс орныг зорин очих Монголчуудыг тус улсад дасан зохицоход бүх талаар нь тусалж дэмждэг нэгэн.
Мөн онлайнаар Австралийн Сиднейн Их сургуульд багшлахаас гадна Монгол Улсад хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цахимаар сэтгэл зүйн тусламж үзүүлдэг.
2024 онд Монгол Улс, Шведийн Хаант Улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Энэ ажлын хүрээнд эх орондоо түр ирсэн хугацаанд нэвтрүүлгийнхээ зочин хойморт урьж хоёр улсын соёлын ялгаа болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэд юун дээр анхаарах ёстой зэрэг олон чухал асуудлын хүрээнд чөлөөтэй ярилцлаа.