Чингис Хааны нууц түүх II - С.Жаргалсайхан | Chinggis khanii nuuts tuuh II - S.Jargalsaihan

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 26 มี.ค. 2023
  • Бүтнээрээ: www.mplus.mn/chingis-haanii-n...
    Mplus Апп татах: onelink.to/26bqrn​​​​​​​​
    mplus.mongolia |
    mplusmongolia
    SUBSCRIBE дарж шинэ гарч байгаа аудио номын дээжийг үргэлж сонсоорой.
    Аудио ном: Чингис Хааны нууц түүх II
    Зохиолч: С.Жаргалсайхан
    Уншсан: Д.Зоригтбаатар, Ц.Содчимэг
    Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо
    Бүтээлийн нийт урт: 15 цаг, 53 минут
    Бүтээсэн студи: Mplus Studio
    Номын талаар: Хоёрдугаар боть
    Энэхүү зохиолын гайхамшигт хувь чанар нь дэлхийн хүн-Чингис хааны дүрийг бүтээсэн өнөөг хүртэлх бүхий л ололтыг шингээх, омойтсоныг залруулах, орхигдсоныг нэмэх, олдошгүйг нөхөх түүхэн шаардлагыг уран бүтээлийнхээ гол зорилго болгон бүтээн туурвисанд оршино. Тиймээс Чингис хааныг хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч, төлөвшиж хөгжиж байгааг уран сайхны өргөн дэлгэц дээр үзүүлжээ. Үнэхээр Тэмүжин, Чингис хаан болж, Чингис хаан дэлхийн түүхэнд зуу зуун жил амьдаас амьд оршин байгаа нь Тэнгэрийн зарлиг буй заа. Өнөөг хүртэлх, цаашид ч үл давтагдах дэлхийн хамгийн том эзэнт гүрэн Их Монгол улсыг байгуулж, даяарчлалын даяарчлалыг үндэслэж байсан Чингис хааныг 840 жил гарны дараа буюу хүн төрөлхтний түүхийн XXI зууны эхэнд сая хүмүүн талаас нь гүн нээж, түүний гүн ухаан, гэгээрэл, ухаарлыг анх удаа өвөрмөц, хурц тод, зөн билгийн үүднээс гайхамшигтайгаар дүрсэлсэн нь өөр хэн ч биш "Чингис хааны нууц түүх" зохиол билээ.
    Түүнчлэн Чингис хааныг бурханчлан шүтэж зөвхөн ид шидтэн мэтээр сэтгэх, эсвэл түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэн харлуулах
    хоёр туйлшралын аль алиныг огоорч гагцхүү Тэмүжин хэмээх хувь хүн тухайн цаг үеийг хэрхэн мэдэрч, түүхийн шинэ нөхцлийг хэрхэн хөтлөн удирдаж, жаргал зовлон хосолсон хүний амьдралыг дагаж, сөрж туулахдаа ялан дийлэхийн үлгэрийг хэрхэн үзүүлснийг энэхүү зохиолд уран дүрээр, яруу үгийн гайхамшгаар итгэл үнэмшилтэйгээр үзүүлж бүр жирийн уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болсон. Энэ бол уран зохиолын ид шид юм.
    Эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил нь юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. "Монголчууд" гэж хэн юм бэ? гэсэн дээрэнгүй асуултад та шууд хариулж чадахуу?
    Чадахааргүй бол энэ зохиолыг заавал уншигтун.
    #sonsdognom #audionom #uranzohiol #Chinggis #genghiskhan #tuuh #сонсдогном #уранзохиол #чингисхан #чингисхаан #мплас #mplus
  • บันเทิง

ความคิดเห็น • 5

  • @equalizermana166
    @equalizermana166 2 หลายเดือนก่อน +1

    Enezolbin lalriin tuuhig guiwulsan nomoog oruulj ydg bnaa

  • @amraaamria9151
    @amraaamria9151 3 หลายเดือนก่อน

    daragin angi heze garah ve

  • @jigajiga2653
    @jigajiga2653 ปีที่แล้ว +1

    МУУ НОМ БОЛСОН БН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛСАН