Сосорбарам Гунигийн дуу Чойном

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 27 มิ.ย. 2016
  • Цэцнүүдийн дунд тэнэг явахад
    Цэнгэл жаргал элбэг олдох юм
    Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
    Тэрүүнээс илүү зовлон алга
    Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд яархаа мэдсэн юм бол
    Яах гэж би эрт төрвөө
    Ундааны дээж архийг болвол хө
    Ууна гэж юунд нь хэллээ дээ хө\
    Учир ерөөлгүй чамдаа болвол хө
    Сууна гэж юундаа амаллаа да хө
    Нуур л болгож үлдэхгүйгээс хойш
    Нулимсаа юунд нь гаргав даа хө
    Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
    Нууцгай чиг юунд нь дасаав дээ хө
    Сэргэлэн цовоо явахад чулуу хүртэл дуулна
    Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
    Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
    Өвдөж зовохийн цагт бурхан хүртэл зугтаана
    Саруулхан хөндийн цэнхэр уулын хө
    Салхит гэж юунд нь нэрлээ вээ хө
    Санасандаа хүрдэггүй л миний амраг
    Салнаа гэж юунд нь нэрэлхээ вээ хө
    Өнөө зуныл ээ хур л бороо нь хө
    Өвөлдөөн ч битгий л ороосой билээ дээ хө
    Өнгөрүүлэж сурсан миний л амраг
    Өөр хүнийг битгий л зовоогоорой доо хө
    Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
    Зуурдын зовлонд ойчход зуух олон ноходтой боллоо
    Ертөнцийг би харааж загнаагүй юм
    Ертөнцийн үнэнийг дуулах гэж 9 жил зүтгэсэн юм
    Ертөнцийг харж чадаагүй хэнхэгүүдэд 9 жил загнуулсан юм
    Эрх чөлөө яруу найраг хоёртой
    Эр хун шиг ижилдэж явсан
    Санаанаас гарамгүй 9 жил минь чи
    Сахалт Чойномийг битгий мартаарай
    Авдар авдараар нь сөгнсөхгүйгээс хойш
    Архийг юунд нь амсав даа би
    Амьдын жаргалыг л эдлэхгүйгээс хойш
    Анхнаасаан юунд нь дасав даа чи
    Далавчгүй л байтлаа шувуу бүхнийгээ
    Дагаж битгий лээ нисээрэй дээ хө
    Даанчиг л томоогүй миний амраг
    Дахиж битгий лээ уйлаарай даа хө

ความคิดเห็น • 27

  • @nymsaihanenhtuya9460
    @nymsaihanenhtuya9460 5 หลายเดือนก่อน +5

    Амьд ахуйдаа сайн, муу ямархуу хүн байсаныг нь мэдэхгүй ч, амьдралын тухай гайхалтай сайхан философитой хүн байжээ.

  • @oogybroo1
    @oogybroo1 6 หลายเดือนก่อน +5

    2024 оны 1 сарын 2-нд хамгийн сайн найзтайгаа сонсож сууна

  • @chuluunbaatarariuntsetseg144
    @chuluunbaatarariuntsetseg144 หลายเดือนก่อน +2

    2024 still listening

  • @erdenebyambaenkhbold1089
    @erdenebyambaenkhbold1089 2 ปีที่แล้ว +9

    2022 оны 4 сарын 18-нд хамгийн сайн найзтайгаа сонсож сууна ( Бөхбат ).

  • @baynatig9056
    @baynatig9056 3 ปีที่แล้ว +7

    Шүлэг нь ямар гоё юм бэ бүх цаг үеийн цөөнхүүд цөхөрдөг байждээ

  • @ErmvvnBatka-fv2xv
    @ErmvvnBatka-fv2xv 11 หลายเดือนก่อน +2

    Агуу хүн юм аа ❤❤❤

  • @dashnymganaa4190
    @dashnymganaa4190 2 ปีที่แล้ว +4

    Үнэхээр гоё дуу бна баярлалаа ♥

  • @user-rj7em8sp3s
    @user-rj7em8sp3s 2 ปีที่แล้ว +3

    Цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг суут яруу найрагч

  • @dolgor2367
    @dolgor2367 2 ปีที่แล้ว +2

    Asar unen ugtie duu shuleg shuu.

  • @djbgi2404
    @djbgi2404 3 ปีที่แล้ว +6

    Үнэхээр сайхан дуу

  • @janjuntumurt8230
    @janjuntumurt8230 3 ปีที่แล้ว +3

    МУУГЗ Б.Бямбабаяр гуайн аялгуу энэ гоё дуу нэг хэсэг ХИТ байлаа

    • @user-bg5fc1eu8b
      @user-bg5fc1eu8b หลายเดือนก่อน

      БЯМБАБАЯР ГУАЙН АЯ ЮМУУ ,БАЯРЛАЛАА

  • @user-zo1qp8wn9w
    @user-zo1qp8wn9w ปีที่แล้ว +1

    2023 ond uzsen ni

  • @user-dw5mf3fw3u
    @user-dw5mf3fw3u 9 หลายเดือนก่อน

    Emeegee sanaj bna

  • @ttuu9735
    @ttuu9735 6 ปีที่แล้ว +7

    zaluu baixdaa ix duuldag baij bilee 🇲🇳🇲🇳🇲🇳

  • @buyanjargalotgontsetseg9858
    @buyanjargalotgontsetseg9858 4 ปีที่แล้ว +4

    Сайхан дуу

  • @munxinzaea
    @munxinzaea 6 หลายเดือนก่อน

    2023 still listening

  • @er4l4sh
    @er4l4sh 11 หลายเดือนก่อน

    gal gal

  • @purevjargalbayarsaikhan8672
    @purevjargalbayarsaikhan8672 9 หลายเดือนก่อน

    gal

  • @uuganbayrhongorzul7010
    @uuganbayrhongorzul7010 2 ปีที่แล้ว

    Эмээ Өвөө санаж бна ганцаараа нисэж бна аваачээ

  • @vnenbatvnenhvv3738
    @vnenbatvnenhvv3738 3 ปีที่แล้ว

    guhairtai shvv ahaaa t