ГООДАЛЬ подкаст_20 Сэтгэлийн өндөр

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 29 ก.ย. 2024
  • Харилцаа бүрэн дуусах ба төгсгөлдөө хүрээгүй гештальт болон сэтгэлд хадгалагдах гэсэн ойлголт сэтгэлзүйд бий. Тухайн учралыг хүн туршлага, мэдлэг болгон, оюуны сандаа шилжүүлэхийг бүрэн дуусгавар боллоо гэж үздэг. Харилцаанууд яг хүссэнээр маань өрнөөгүй, төгсөөгүй байж болох ч бид өөрсдийнхөө сэтгэлийн эрүүл мэндийн төлөө тэдгээрийг насанд хүрэгчийн ёсоор дуусгаж байх ёстой юм.
    Энэ төгсгөл ганц удаа болдоггүй.
    Олон түвшинд, олон дахин, он удаан болж болдог.
    Хэдийчинээ их хайрлаж байсан хүнээсээ салбал төдийчинээ удаан бид уурлана. Үзэн ядна, гомдоно, тэгснээ түүнийг зөвтгөх түмэн шалтгааныг бодож олно, эргээд өөрийгөө буруутгана, эргүүлэн авчрахын төлөө зүтгэнэ, ахиад хорсоно, өс хонзон авахыг хүснэ, тэгснээ мартахыг хичээнэ, чадахгүй бол өөртөө үлгэр зохион, бүхнийг харьцуулах шүтээн дүр болгоно. Эцэст нь тэр хүндээ энэ бүх үнэт туршлагын төлөө талархан, чин үнэнээсээ мэхийн ёсолно.
    Энэ бүх шатууд бол бидний оюуны наснууд юм.
    23-тай байснаа шууд 25 хүрчихэж болдоггүй шиг сэтгэлийн насыг алгасч болдоггүй. Яарч адгаж, өөрийгөө зодож байсан зүрхний савлагаа аажим тогтон цэлмэж, өөрийгөө нигүүлсэн энэрдэг болох хүртлээ урт наслах хэрэгтэй болноо.
    Харамсалтай нь, ихэнх хүн оюуны хувьд өсвөр наснаасаа хэтэрдэггүй. Харин СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийнхэн биологийн наснаасаа илүү оюуны настай гэж би боддог. Миний бараг 50 хүрч ойлгосон зүйлийг ийм эрт ухаарч, хэрэгжүүлж байгаа “өндөр сэтгэлтэн” Хонгороогоо хайрлан хайрлан тэвэрье.
    “Хэрэв эмэгтэй хүний хүч нь гоо сайхандаа оршдог бол жилээс жилд тэр хүчээ алдсаар байх болно. Хэрэв хүч нь оюун сэтгэлдээ оршдог бол тэр эмэгтэй нас нэмэх тусмаа улам хүчирхэг, улам үзэсгэлэнтэй болсоор байдаг” гэж Майя Плисецкаягийн хэлсэнчлэн улам гоо болсоор байх чамаасаа нэг зүйл асууя. Багын нэг найзын минь төрсөн өдрөөр хүн “Түм наслаарай” гэсэн чинь “Энэ чинь ерөөл үү, юу вэ, түм наслуулж яах нь вэ” гэж байж билээ.
    Харин хүн оюуны хувьд түмэн насанд хүрч болох болов уу?
    Жич: Ярианы маань төгсгөл тасарсан байна. Нэмж тусад нь бичилгүй, энэ чигээр нь орууллаа. Хүн бүр өөрийн амгалангийн уг шалтгааныг бүтээгээсэй гээд ярьж байсан. Хүн нэр шигээ байвал амар байдаг юм гэсээн.
    Хонгорхон зул минь, алдар шигээ амьдарч, амар жаргалтай байгаарай.
    Оролцогч: СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч А.Хонгорзул
    Цахим орон зай:
    / goodaliofficial
    / goodalioffi. .
    Гоодаль апп: onelink.to/k6ywc6

ความคิดเห็น • 13

  • @zayazol
    @zayazol 11 หลายเดือนก่อน +7

    Та хоёрыг өнөөдөр сонсч байгаадаа маш их баяртай байна😊 Уржигдархан Багшийн тухай бодсон тэгсэн өнөөдөр подкаст орлоо гэсэн мессеж хараад Багштайгаа нэг долионд байгаа юм шиг баяр маш их төрсөн ❤
    Хонгорзул маань яг л миний өмнөөс ярьж байгаа юм шиг байдаг 😅😂
    Гэрэлт Сүүдрээсээ хойш сахилга батыг суулгах гэж унаж босч,ухарч урагшлаад л явж байгаа хэхэ.

  • @bulgantamirenebish3450
    @bulgantamirenebish3450 11 หลายเดือนก่อน +1

    💜💜💜

  • @luwsanbaldandamdinsuren3766
    @luwsanbaldandamdinsuren3766 11 หลายเดือนก่อน +2

    Сайн бн уу, нетгүй газар сонсох гээд download хийгээд авчихдаг байлаа. Энэ удаад тийм зүйл байсангүй😔🙁

  • @officeguru7372
    @officeguru7372 11 หลายเดือนก่อน

    ❤❤❤❤❤❤❤❤

  • @Moonlight-li5me
    @Moonlight-li5me 11 หลายเดือนก่อน +1

    Yu ch yrisan bai zurh setgel duurdeg hooloinii ongiig n sonsohod l taivshirdag tim goy hun shuu ❤️❤️❤️

  • @Solayoga
    @Solayoga 11 หลายเดือนก่อน

    Баярлалаа та 2-тоо. Их сайхан ярилцажээ. Подкаст маань дундаасаа дуусчихав уу даа? Үргэлжлэл орох уу?

  • @ganjiguurdorjpurev8834
    @ganjiguurdorjpurev8834 6 หลายเดือนก่อน

    bagshinhaa podcasted bayarlalaa tesen ydan bugdiin sonsdog shu, unegui bidendee medleg taraaj bgd bayarlalaa

  • @tuuldashzeveg6176
    @tuuldashzeveg6176 11 หลายเดือนก่อน

    Uuriin bagshaa taniltsuulj boloh uu?

  • @eeneebaasan3961
    @eeneebaasan3961 11 หลายเดือนก่อน

    Баярлалаа та 2-тоо ❤❤❤

  • @enkhtuvshinaisag5891
    @enkhtuvshinaisag5891 11 หลายเดือนก่อน

    ❤❤❤

  • @DelgersaikhanTungalag
    @DelgersaikhanTungalag 11 หลายเดือนก่อน

    ❤❤❤❤😊😊😊

  • @huhhuumunkhjargal126
    @huhhuumunkhjargal126 9 หลายเดือนก่อน

    ❤❤❤

  • @tsendtuya661
    @tsendtuya661 11 หลายเดือนก่อน

    Sain uu amjilt husie bayrlalaa