МУСТА Н.Мөнгөншагай - Аавын минь зураг (live concert) Mungunshagai - Aavin min zurag

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 11 ก.ย. 2024
  • МУСТА Норовцэмбэлийн Мөнгөншагай
    Ая: О.Эрдэнэ
    Шүлэг: С.Сундуй
    "Аавын минь зураг" уран бүтээлийг
    "Хайрламаар сайхан" тоглолтын хэсгээс...
    Бадаг:
    Эрэлд явсан аавын минь зураг
    Эрдэнэсээ нуусан уул шиг ханагархан
    Эрвэлзсэн зэрэглээ наадан торолзсон
    Энүүхэнд дэргэдийн минь тал шиг талгиухан
    Дахилт:
    Хамаг амьдралын минь хараад ч байх шиг
    Хатуу зөөлнийг хэлээд ч байх шиг
    Алдаа оноог минь дэнслээд байх шиг
    Аавын минь зураг амьдрал шиг сайхан
    Бадаг:
    Холоо явсан аавын минь зураг
    Нараа мандаасан тэнгэр шиг уужимхан
    Хорвоогийн араншин эрээн барааныг
    Хоёргүй сэтгэлээр ухааруулж учирална
    Дахилт:
    Хамаг амьдралын минь хараад ч байх шиг
    Хатуу зөөлнийг хэлээд ч байх шиг
    Алдаа оноог минь дэнслээд байх шиг
    Аавын минь зураг амьдрал шиг сайхан
    Бадаг:
    Аянд явсан аавын минь зураг
    Алганд багтахаар жаахан ч гэсэн
    Алдрыг тань дурсгах үр нь болохоороо
    Амь шиг ээ нандигнаж явдаг юмаа
    Дахилт:
    Хамаг амьдралын минь хараад ч байх шиг
    Хатуу зөөлнийг хэлээд ч байх шиг
    Алдаа оноог минь дэнслээд байх шиг
    Аавын минь зураг амьдрал шиг сайхан

ความคิดเห็น • 1

  • @user-zd9xx3rm2m
    @user-zd9xx3rm2m 6 หลายเดือนก่อน +1

    Аавын минь зураг амьдрал шиг сайхан
    Сайхандаа!
    Спасибо за песню!