DayTrip of LEGEND - 13-14th of May 2023 Surprised and Shocked 😮

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 25 ธ.ค. 2024

ความคิดเห็น • 2

  • @jeeplegendcrewandadventure8786
    @jeeplegendcrewandadventure8786  ปีที่แล้ว +5

    ЯГ ЮУ БОЛСОН ЮМ БЭ? 🤔🤔🤔
    Өнгөрсөн амралтын өдрөөр бид оны нээлтээ хийж ойрхон гарцгаах болсон юм. Товлосон газраа цуглах үед манай галын шинэ гишүүн Алтаншанд дүү маань өнөөдөр галынхантайгаа сайхан агаарт гарангаа эхнэртээ гэрлэх санал тавьж хуримаа хийх тухайгаа мэдэгдэнэ гэж хэлэв ээ.
    Бид ч шууд ШОК …хүүе хаая чи чинь урьдчилаад… гүэ ядаад өчигдөр хэлэхгүй яадаг хүүхэд вэ гэсээр гэнэтийн мэдээнд гэнэтийн зүйл бэлдэх хэрэгтэй болов гэдгээ ойлгов.
    Аз болоход манайхан чинь зураг, дүрсний иж бүрэн зэвсэгтэй явж байсаныг хэлэх үү, хүрэх газраа очоод нэг арга олцгооё гээд явцгаалаа.
    Очоод эхнэрт нь мэдэгдэхгүй байх чухал байсан тул. Бид зүгээр л галынхаа энэ жилийн нээлтээ хийх гэж байгаа сэтгэгдэл төрүүлж шинэ гишүүн тул бусад гишүүддээ өөрсдийгөө танилцуулах учиртай хэмээн тэр хоёрыг урьж гаргаж ирэв.
    Мань хүн өөрсдийгөө галынхандаа танилцуулах гэж гарч ирж ярьж байгаад гэнэт бөгжөө гаргаж гэрлэх санал хуримаа хийхээ илэрхийлэв.
    Бид урьдчилж бэлдэж амжаагүй тул ерөөсөө л тухайн үеийнхээ нөхцөл байдалд тааруулж хүний амьдралд ганц тохиох нандин мөчийг нь мартагдашгүй дурсамж болгон авч үлдэхийг чадах бүхнээрээ хичээв.
    Явах замдаа хэдэн ширхэг цаасан салют л авч амжсан юм даа. Гэхдээ л дүү нарынхаа амьдралд тохиох мөчийг сюрприз болгон дурсамж болгон томоос том бэлэг болгож чадсан гэж бодож байна.
    Гэнэтийн зүйл гэнэтийн байсан ч бид гэнэтийн зүйлд гэнэдэхгүй сайхан аваад гарсаан🥰🤘🏻
    2 дүүдээ аз жаргал, хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье ээ #WE_ARE_LEGEND🥰