Бага насны хүүхдийн хөгжил

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 28 ก.ย. 2024
  • Бага насны хүүхдийн хөгжил болон хүүхэд өсгөх орчны талаар таны мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор бүтээсэн “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” видео хичээлийг толилуулж байна.
    Уг хичээл нь бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон хүүхдийн хөгжлийг дэмжиж ажилладаг өрхийн эмч, сувилагч, цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, нийгмийн хамгааллын мэргэжилтнүүд, түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудад зориулагдсан болно.
    Видео хичээлийн агуулга:
    Видео хичээлд 4 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг
    1) Биеийн байрлал, хөдөлгөөн
    2) Хараа, сонсгол
    3) Эрэлхийлэх, удирдах
    4) Ой тогтоолт
    5) Хэл яриа
    6) Нийгэмшихүй гэсэн 6 айд авч үзсэн. Эдгээр ай тус бүр нь харилцан уялдаатай хөгжиж, хүүхдийн амьдрах чадвар, оюун ухаан, нийгэмд дасан зохицох чадварын үндэс суурь нь болдог ба аль нэг айд хөгжлийн асуудал илэрвэл, тэр нь хүүхдийн ерөнхий хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тиймээс хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлж, хөгжлийн дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь ихээхэн чухал юм.

ความคิดเห็น • 1