Г.Аюурзана - Хорин таван жил
ฝัง
- เผยแพร่เมื่อ 6 ก.พ. 2025
- Зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана - Хорин таван жил
ХОРИН ТАВАН ЖИЛ
Хорин таван жил би чинийхээ хажууд сэрж,
Хорин таван жил хайртай хүнийхээ эр нөхөр байхын
бахархлыг мэдэрлээ.
Амьдралын минь тэн хагас
инээмсэглэлийн чинь гэрэлтэй диваажинд өнгөрч,
Ахиад хорин таван жил хамт байх,
хамтдаа үхэх хүсэл минь гүн сүсэг боллоо.
Тэр л сүсэг өмнөх мянган төрлийг минь тодоос тод үзүүлж,
Тэнд энэ л хорин таван жилтэй эгнэх онцгой нь
хэзээ ч тохиогоогүйг таньлаа.
Хүйтэн харц, жөтөө, гүжир мананг хамтдаа л туулсан маань
Тэр бүхнийг бүлээхэн дулаахан санагдуулж,
Хүн хүний дундаас чамайгаа олсон минь,
хоёулхнаа л явсан маань
Тэнгэрийн доор биднийг өнөр, хүчирхэг байлгасаар ирлээ.
Өөрийнхөө гүн рүү өнгийх гээд зүг чигээ ч ололгүй
Өөдөө дэмий ширтэхэд минь
чи хурмастын дагинын дүрээр тодорч
Аниатай зовхийг минь нарны илчээр төөнөн үнсээд л
Аз жаргал гэрэлд ч, сүүдэрт ч ижилхэн оршдогийг ухаарууллаа.
Ийм шагнал авах ямар буян хэзээ бүтээснээ төсөөлөхгүй ч
Энэ л насанд амсах хувь тохиосны ид шидийг биширлээ.
Ид шид гэдэг бол -
Энгийн нэг жаал эгэлгүй бүсгүйг олж хараад
гараас нь зүрхлэн атгамагцаа
Элсэн шуурга мэт од эрхсийн дундуур, нэг л мэдэхнээ
хорин таван жил цугтаа алхчихсан байхын нэр юм.
Амьдрал гэдэг бол -
цаг хугацааг буцааж
Анх гарт чинь хүрсэн өдөр өмнүүр маань ниссэн шувууг
Тэртээ эртийн биш, одоогийнхоо нүдээр,
Тэнэгхэн жаалын биш,
өнгөрсөн бүхэн яг тэндээ, тэр л мөчүүддээ
үүрд үлдээд үүрд тогтчихдогийг мэдэрчихсэн,
үнэ цэн нь хожим төсөөлшгүй нандинаар дурсагдана даа
гэдгийг сэхээрчихсэн
өнөөдрийнхөө ухаанаар
ахин олж харахыг эгнэгт хүсэхийн нэр юм.
Ineemsegleliin chin gereltei diwaajind ongorsoon mini uitgart amidrald gerel bolj
♡♡
❤
бүтэн уншчихгүй дээ...
Яагаад цээжилж болоогүй юм бэ?
Яадын
шүлэг найрагийн соёл мэдэхгүй хүмүүс ийм мунхаг шдэ. Хэлээд өгий. Өөрийнхөө зохиолыг уншиж байвал цээжлэх албагүй цээжлэвэл сайн цээжлээгүй ч зүгээр бусдын шүлэг уншиж байгаа хүн цээжлээгүй байх нь харин бүдүүлэг соёл байдаг юм
Сонгодог яруу найрагт бол номноос унших нь илүү үнэ цэнтэй. Гадаадад бол цээжээр хүний шүлэг ч уншиж болно гэж үздэг гэж байгаа шүү.