ไม่สามารถเล่นวิดีโอนี้
ขออภัยในความไม่สะดวก

Учрал хайрын солонго Дуучин А.Нандинцэцэг Uchral hairiin solongo Nandintsetseg

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 26 ก.ย. 2021
  • Учрал хайрын солонго
    1.Томоогүйдээ алдаж ханахгүй сэтгэл минь
    Тоодгор багын гэнэн мөрөөдлийн аялгуу минь
    Тод улаанхан уруулаар зүрх төөнөн үнссэн
    Тогорууд эзгүй намрын хөнгөн гуниг минь дээ.
    Дх:
    Жүржний амтат дарсны мэдэрхүйн гайхам нууц шиг
    Жирийн бүхний орчлонгоос минийх л гэж итгэсэн
    Сүүдэртэй талд минь инээж нар цуцаан жаргасан
    Санаж хүсээд ханамгүй хайрын солонго юмаа.
    2. Энгэрийг чинь түшин жаргамаар нөмөр минь
    Эгнэгт жаргахын ерөөлтэй итгэлийн дуу минь
    Заяа түвшин амьдралдаа хамтдаа жаргамаар
    Зүүдэн хүслээ аргадсан итгэлийн гэгээ минь дээ.
    Дх:
    Жүржний амтат дарсны мэдэрхүйн гайхам нууц шиг
    Жирийн бүхний орчлонгоос минийх л гэж итгэсэн
    Сүүдэртэй талд минь инээж нар цуцаан жаргасан
    Санаж хүсээд ханамгүй хайрын солонго юмаа.
    3. Үнэрийг чинь үгүйлэхэд хавар ирэх шиг сайхан
    Үнэнч сэтгэлийн үлгэр мэт хайр минь
    Тэнгэрийн гэрэлт оддоос үзэмжит гэж дурласан
    Тэргэл саран шиг харцтай зүүдний хүсэл минь дээ.
    Дх:
    Жүржний амтат дарсны мэдэрхүйн гайхам нууц шиг
    Жирийн бүхний орчлонгоос минийх л гэж итгэсэн
    Сүүдэртэй талд минь инээж нар цуцаан жаргасан
    Санаж хүсээд ханамгүй хайрын солонго юмаа.

ความคิดเห็น • 23