Хилчин цэрэг дуулж байна - Пограничник поет...

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 2 ต.ค. 2024
  • Эх орны хүү Цэрэг эр дуулж байна.
    #ХилХамгаалахЕрөнхийГазар
    #БиднийцөөхөнМонголчууд төсөл
    Шүлэг: У.Пүрэвсүрэн : ЭХ ОРОН ТАЙВАН БАЙНА
    Буурын гэрээнд мутралсан Монголын түүхтэй, амь нэгтэй
    Буурал өвгөдийн гэрээсийг мартах учиргүй
    Монгол улсын төлөө тангараг өргөх
    Мохошгүй хилчдийн аяны мөр нь балраагүй
    Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
    Салхин чимээнээс өөр аниргүй
    Сайхан нутгийн минь хил тайван байна
    Тужын нарснаас дүрэлзсэн хувьсгалын галтай оч нэгтэй
    Тушаал авсан хилчдийн хараа цуцаагүй
    Түүхт хилийн манаанд эгнэн жагсах
    Түмэн эрсийн цувааг зон олон таслаагүй
    Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
    Салхин чимээнээс өөр аниргүй
    Сайхан нутгийн минь хил тайван байна
    Жанжин тугийн минь намираа жагсаалын дуутай хөг нэгтэй
    Жавхаа төгөлдөр хилчдийн алхаа саараагүй
    Цэцгэн үнэрт огшсон сүлдэт баганад
    Цэгцлэн ёслох эрсын цуваа тасраагүй
    Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
    Салхин чимээнээс өөр аниргүй
    Сайхан нутгийн минь хил тайван байна
    Монгол улсын минь хил тайван байна.

ความคิดเห็น •