ИТГЭЛ I ITGEL

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 13 พ.ย. 2017
  • ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САНГИЙН
    Монголын түүхэнд сайн цаг, оюун санааны эрин үеийг бэлгэдэгч, эрдэмт соён гэгээрүүлэгч лам багш нарын тааллаар шашин номын үйлийг дэлгэрүүлсэн ард түмний суу билиг, авъяас, чадлын тод мөрийг үлдээгч хутагт хувилгаадуудын биет ба биет бус, соёлын өвийг хойч үедээ уламжлуулан, судалж сурталчлан, түгээн дэлгэрүүлж, оюуны дархлааг сэргээх зорилготойгоор 2013 онд Равдангийн Бямбаагийн санаачлагаар "Монголын Хутагт Хувилгаад сан"-нг байгуулсан билээ.Монгол туургатан Туваа, Халимаг, Буриад, Өвөр монгол, Дээд монгол, Ар монголоос тодорсон хутагт хувилгаадуудыг дэлхий нийтэд танин мэдүүлэх, судлан сурталчлах нэгдсэн үйл ажиллагааг өргөжүүлхээр зорьж 2017 оны 07 сарын 04-ны өдөр "ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН" нэртэйгээр хүрээгээ тэлж өргөжин ажиллаж байна.
    Сан нь:
    • Бодлогын зөвлөл
    • Хяналтын зөвлөл
    • Эрдмийн зөвлөл
    • Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албатай ба Монгол туургатны хутагт
    хувилгаадын судалгааг хүрээгээр хийх, судалгааны бүтээлүүдүүдэд тулгуурлан соёл урлагийн болон медиа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэвлэл мэдээллийн бүх хэлбэрээр олон нийтэд сурталчилна. Бид төрийн болон төрийн бус, мэргэжлийн соёлын байгуулагууд, ижил төрлийн сантай хамтран ажилладаг бөгөөд Хүнлэг зөв нийгмийг төлөвшүүлэхэд гар бие оролцох зүрх сэтгэлийн өгөгдөлтэй хэнтэй ч мөр зэрэгцэн алхахад бэлэн.
    БИДНИЙ АЛСЫН ХАРАА: Монгол туургатны хутагт хувилгаадуудын замналыг судлан шинжилж соёл урлаг, эрдэм шинжилгээ, дотоод болон гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.
    БИДНИЙ ЗОРИЛГО: Монгол туургатны хутагт хувилгаадын биет ба биет бус, соёлын өвийг хойч үедээ уламжлуулан, судалж сурталчлан, түгээн дэлгэрүүлж, оюуны дархлааг сэргээх, судалгаа эрдэм шинжилгээг дэмжих, ном товхимол гаргах, нийгэмд чиглэсэн сайн үйлс хийх, монголын эрдэм соёлын түүхийг өгүүлэх урлагийн бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан хэрэгжүүлэх.

ความคิดเห็น • 6

  • @Tsend-Ayush8888
    @Tsend-Ayush8888 ปีที่แล้ว

    Даган баясмуй 🙏

  • @lase5155
    @lase5155 2 ปีที่แล้ว

    🙏🙏🙏

  • @ankhbayartsogtbaatar7920
    @ankhbayartsogtbaatar7920 3 ปีที่แล้ว

    Сайн байна уу Үгийг нь мэдэж болох уу

  • @nomin-tuiaabaatarai1259
    @nomin-tuiaabaatarai1259 2 ปีที่แล้ว

    Буриад-Монг. "ЭТИГЭЛ", (орос. "ВЕРА") "ГУРБАН ЭРДЭНИДЭ" АБАРАЛ олуулха НОМ. "3 ЭРДЭНИДЭ" АБАРАЛ багтаажа, халдаха ГАЙ ТОДХОР, YБШЭН ЗОБОЛОНhОО, ГЭНТЫН ОСОЛhОО (АЮУЛ haa) гэмтэхэ hээ ХАМГААЛНА.