Beautiful lake from Mongolia, 4K, Uvs aimag, Khyrgas nuur, Хяргас нуур

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 18 ก.ย. 2024
  • Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.
    Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.

ความคิดเห็น •