Мигзэм

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 15 พ.ย. 2024
  • Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй.
    Тэр цагт Манзушир Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушир бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгах хүчтэй.
    Эрдэм ухааны шид бүтээл хайрлах Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой. Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай үг юм. Богд лам бээр маш их эрдэмтэй хүн байсан учраас Бурхан багшийн сургаалийг тайлбарлаж, айлджээ.
    Мигзэмийн ач тус
    Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой.
    Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.
    Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.
    Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.
    Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.
    Даруйд нас урт, өвчин үгүй болно.
    Буян ихэд арвижна.
    Гадна дотны барцадаар үл чадагдана.
    Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ.
    Мэсийн хорлолоор үл чадагдана.
    Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй.
    Мигзэмийг Түвд хэлээр: Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг Дэмид чинбий банбу Жамбий Ян Дүдбүн малуй жомзад Санвыдаг Ганжан хайвы зүгжан Зонхова Лувсандагвы шавлаа солвоон дэв Мигзэмийг Монгол хэлээр: Их нигүүлсэнгүйн гуу сан Жанрайсиг Хиргүй айлдалын эрхт Манзушир Шулмасын омгийг даран зохиогч Очирваань Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.
    Та хэрвээ мэгзэм уншмаар байгаа бол Түвд хэл дээр гэснийг мигзэм уншихын өмнө уншиж байгаарай. Маани мигзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар их буян билээ.

ความคิดเห็น • 5

  • @DDulamsuren-n7d
    @DDulamsuren-n7d หลายเดือนก่อน

    Баярлалаа

  • @TakiTanhiluun
    @TakiTanhiluun 11 หลายเดือนก่อน +2

    Уухай уухай уухай 🙏🙏🙏

  • @gantulgabaldan6023
    @gantulgabaldan6023 8 หลายเดือนก่อน

  • @mendeedalai6401
    @mendeedalai6401 ปีที่แล้ว +1

    УУХАЙ УУХАЙ УУХАЙ 🙏🙏🙏