ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "ХУУЧИН НОМ" өгүүллэг сонсох/HUUCHIN NOM oguulleg sonsoh /uguulleg sonsoh
ฝัง
- เผยแพร่เมื่อ 19 ต.ค. 2024
- ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "ХУУЧИН НОМ" өгүүллэг сонсох/HUUCHIN NOM oguulleg sonsoh /uguulleg sonsoh
Нэг мэдсэн чинь өвгөн өрөөсөн гартаа сийрсэн цагаан малгайгаа хумиад базчихсан байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Бас л нөгөө архиа гудрах гэж байгаа биз. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. Сая чухам юу болоод өнгөрснийг ухаарах сөхөө одоо л орж байх шиг.
“Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөгөө. Ер нь чиний зохиолч гэж юу байсан юм бэ, айн!” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна. Баруун шанаа нь халуу дүүгэхийг сая анзаарч, чичирхийлсэн гараараа сэмхэн дарж үзвэл гайгүй нь ч гайгүй бололтой.
Цээжнийх нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол гашуун нулимс дагуулан гадагшилна.
“Даанч яав даа хүү минь. Хөгшин болсон эцгийгээ ингэж ч зовоох гэж. Чамд ер нь юу дутлаа гэж энэ хар усыг эцэс төгсгөлгүй гудрана вэ. Миний хүү чинь ийм ч амьтан яваагүй шүү дээ. Ханьтай бол ханьтай, үртэй бол үртэй, ажилтай төрөлтэй, амьдралтай гялалзаж явсан хүн чинь одоо ийм дээрээ тулчих гэж. Ямар гээчийн хар дон хүүг минь ороочих нь энэ вэ, бүү мэд. Муу эх чинь чамайг ийм байхыг хараагүй нь яамай даа. Би ч одоо дүүрч. Үхэж өгдөггүй өгөр толгой үүнийг л үзэх гэж өдий хүртэл салгалж яваа юм байлгүй дээ, чааваас гэж. Уг нь эмгэн бид хоёрын хүсэж, хүсэж олсон хорвоо дээрх ганц үр юмсан даа” гэж бодон мохоо хутгаар өрөө зуруулах мэт тэртээ цаанаас эхэр татан санаа алдлаа. Үүнээс цааш өвгөн уйлсангүй. Циймэл хоёр нүдэнд нь тунарч ирсэн нулимс нь зовхио давалгүй үлдэв. Дахин нэг санаа алдсан өвгөн
Заа, за. Энд ингэж суугаад яахав. Аягүй бол байрны хэдэн хөгшид мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь хиймэл шүдээ амнаасаа унагачихаа алдан муулцгаах юм болох биз гэж хэн нэгэнд ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь саяхан гэртээ байж суух газаргүй болтлоо агсам тавиулж, эгээтэй л зодуулчихаагүйгээ албаар мартан, ганц хүүгээ өөрийнхөө бодлоос ч, өрөөлийн амнаас ч өмөөрч буй бололтой...
Монголын шилдэг өгүүллэг сонсох
Аавын тухай өгүүллэг сонсох
Mongoliin shildeg uguulleg sonsoh
Mongoliiin shildeg oguulleg sonsoh
Uguulleg tuuj sonsoh
Oguulleg tuuj sonsoh
oguulleg 2020
uguulleg hairiiin tuhai
uran zohiol sonsoh
tuuj
goe tuuj
гоё тууж өгүүллэг сонсох
Утгын чимэг
Utgiin chimeg
oguulleg hairiiin tuhai
uguulleg hairiin
oguulleg hairiin
sonsdog uguulleg
sonsdog oguulleg
sonsdog zohiol
sonsdog nom
audio nom
audio zohiol
audio uguulleg
audio oguulleg
Сонсдог ном
Сонсдог зохиол
Сонсдог өгүүллэг
Аудио өгүүллэг
Аудио зохиол
Аудио ном
nomond durlah
номонд дурлах
Аав хайр
surgamjit uguulleg/ oguulleg
сургамжит өгүүллэг
Surgamjit uguulleg
Surgamjit oguulleg