Baasansuren handsuren
Baasansuren handsuren
  • 3
  • 334 555
Эрдэнэ Зуу хийд Баасансүрэн Эхийн ачийг хариулахуй маань
Эхийн ачийг дурьдан санаад илт Бурханы хутгийг ологч нэрт залбирал оршивой.
Намо үйлийн учрал барилдлагт
Насад сахисан заяны бурхад
Найдал үгүй нигүүлсэн үзэж
Насан үргэлж ивээн соёрх
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Анхлан эцэг эх хоёр
Амраг үүсгэн учирсан цагт
Амь сүнс минь умайд оршисноос
Асран эхлэсэн ачит ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Арван сар болтол тэтгэж
Алхах гишгэхээ цэгнэн бөөцийлж
Асар ихээр ядран зовсонч
Алжаал үгүй тээсэн ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Хэзээ гадагш төрөхийн цагт
Хэлхээ яс нь салах мэт
Хэлэшгүй зовлон зүдгүүр амссан ч
Хайхрал үгүй төрүүлсэн ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Умайгаас гарсан цаг үест
Үмхий буртагийг арчин цэвэрлэж
Өвөр дээрээ тэврэн хөхүүлсэн
Үлэмж ачит буянт ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Нус нөжийг минь гараараа авч
Нялцгай зунгагийг гараараа арчиж
Нойтон хэвтэрийг минь хуурайлан сольсон
Нигүүлсэн асрагч буянт ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Шөнийн нойроо харамлалүгүй
Сүү уургаараа цатган хөхүүлж
Сайтар тэвэрч бүүвээлэн унтуулсан
Сэтгэшүгүй асрагч ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Арайхийн идээ идэхийн цагт
Амаараа үмхэн идэхэд тааруулж
Аюул ослоос сэргийгэн хамгаалсан
Агуа ачит ухаант ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Өлгийнээс тэмтчин зүтгэн гарч
Өөрөө мөлхөн сурахын цагт
Өвөр дээрээ тэврэн аваад
Өхөөрдөн баясагсан хонгор ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Босч тэмтчин явахын цагт
Байнга гараараа түшин туслаж
Бэртэж гэмтхээс сахин хамгаалсан
Буурашгүй хичээлт асрагч ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Өөрөө идэлгүй идээ ундаагаа
Өлөсчөхвий гэж үрдээн зориулж
Өчнөөн халамжийг надад өгсөн
Өрөвч нинжин энхий ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Хамаг сайн сайхан бүхнээ
Хармалүгүй үрдээ зориулж
Хайр энрэл бүхнээ өгсөн
Ханьцашүгүй өглөгч ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Өвчин зовлонд нэрвэгдэхийн цагт
Өөрөө өвдсөн мэт тусган аваад
Өргөн тэтгэж асран хамгаалсан
Өгөөмөр ачлалт оточ ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Аян замд зочихын цагт
Араас цагаан сүүгээ өргөж
Амар мэнд явахыг ерөөгч
Ариун сэтгэлт амраг ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Хэцүү зовлонд унахын цагт
Хэзээд миний дэргэд байж
Халуун энгэртээ тэврэн тайтгаруулсан
Хэмжишүгүй халамжит ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Алдаа эндэл гарахын цагт
Аливаа бурууг минь надад ойлгуулж
Ахиад алдахгүй амыг авч
Амьдрал хайралсан Бурхан ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Сайн сайхан явахын цагт
Санаа сэтгэл нь уужран тэнийж
Саашаан магтан хамт баярлагч
Сүүн сэтгэлт сайхан ээжий
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
Ийм их ач тусыг
Энэ насандаа хариулахын тулд
Эрдэм номонд шамдан хичээж
Эгнэш
гүй гэгээрлийн хутгийг олмой
Ум ма ни бад мэ хум (4 удаа)
มุมมอง: 12 164

วีดีโอ

Erdenezuu hiid baasansuren. Баасансүрэн ЭрдэнэЗуу хийд Бурхад бодьсдын мааньErdenezuu hiid baasansuren. Баасансүрэн ЭрдэнэЗуу хийд Бурхад бодьсдын маань
Erdenezuu hiid baasansuren. Баасансүрэн ЭрдэнэЗуу хийд Бурхад бодьсдын маань
มุมมอง 90K10 ปีที่แล้ว
БУРХАД БОДЬСАДЫН МААНИ Намо Шагжамүни /Бурхан багш/ Чадагч тань дор залбирмой Адистэдээн хайрлаа Нигүү-лсэ-хүйн үүднээс Удир-и-дан соёрхоо Ум ма ни бад мэ хум (5 удаа) Намо Манзушри /Манзушир/ Боди саа-дуу Маха саа-дуу Адистэдээн хайрлаа Нигүү-лсэ-хүйн үүднээс Удир-и-дан соёрхоо Ум ма ни бад мэ хум (5 удаа) Намо Аминдапа /Авид/ Аврагч тань дор залбирмой Адистэдээн хайрлаа Нигүү-лсэ-хүйн үүднээс...
Erdenezuu hiid baasansuren Маань хөгжөөлт. ЭрдэнэЗуу хийд. Гомбогүрийн ивээл хуралErdenezuu hiid baasansuren Маань хөгжөөлт. ЭрдэнэЗуу хийд. Гомбогүрийн ивээл хурал
Erdenezuu hiid baasansuren Маань хөгжөөлт. ЭрдэнэЗуу хийд. Гомбогүрийн ивээл хурал
มุมมอง 232K10 ปีที่แล้ว
БУРХАН БҮХИЙГИЙН МӨН ЧАНАР ХЭМЭЭХ МААНИЙН ЗАЛБИРАЛ ОРШИВОЙ Бурхан бүгдийн мөн чанар Буян номын үндэс Бодь мөрийн хөтөч Богд лам адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа) Амьтны хувь дор Аль элдэв дүрээр Аварч энэрэн тэтгэгч Аръяабал адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа) Арван зүгийн бурханы Асарлын мөн чанар Аръяабал итгэлт та Аварч адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа) Амьтан бүхний итгэл Амидаваагий...

ความคิดเห็น

  • @enkhtuyaenhtuya4593
    @enkhtuyaenhtuya4593 3 หลายเดือนก่อน

    Баярлалаа 🎉🎉🎉

  • @tsogttsogi2262
    @tsogttsogi2262 11 หลายเดือนก่อน

    BAYARLALAA

  • @МөнхтогтохДаваадорж
    @МөнхтогтохДаваадорж ปีที่แล้ว

    Сайхан үгээр түмэн олноо ерөөж эх хэлээрээ энэ ертөнцийн эхлэл эх хүн юм шүү гэдгийг ойлгуулж өгсөн ачтан багш хуврагууд.хувилгаан багшдаа баярлалаа.буян бум түмээр өсөн үржих болноо.гялаалаа.баярлалаа.талархаж байна.

  • @ariuntuyabayraa5602
    @ariuntuyabayraa5602 2 ปีที่แล้ว

    Baasansuren lamdaa mash ih bayrlalaa

  • @urtnasanbizya2370
    @urtnasanbizya2370 2 ปีที่แล้ว

    Urtasan hamba lam baasan suren saihan yarih uhaantai duu bayala

  • @tuyetmai67
    @tuyetmai67 2 ปีที่แล้ว

    🙏🙏🙏🙏

  • @БаирПунсыков
    @БаирПунсыков 3 ปีที่แล้ว

    Народные артисты Монголий

  • @tsetsegmaatsetseg1782
    @tsetsegmaatsetseg1782 3 ปีที่แล้ว

    🎇🙏🙏🙏😄👫👫👫👫👫👫👫👫🙆🙆🙆🙆🙆🌲🌺🍀🌸🎄🎇

  • @tsetsegmaatsetseg1782
    @tsetsegmaatsetseg1782 3 ปีที่แล้ว

    🎇🙏🙏🙏

  • @tsetsegmaatsetseg1782
    @tsetsegmaatsetseg1782 3 ปีที่แล้ว

    🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @dlabblzboo606
    @dlabblzboo606 3 ปีที่แล้ว

    Гоё

  • @munkhjargalbaljinnyam353
    @munkhjargalbaljinnyam353 5 ปีที่แล้ว

    ❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️🌹🌹🌹🌹

  • @chadenjoyer2891
    @chadenjoyer2891 5 ปีที่แล้ว

    10000000000000000 times likes.

  • @лесорублесоруб-н9о
    @лесорублесоруб-н9о 5 ปีที่แล้ว

    Гоёда , шагнажа байхада , Сонсоод их баярлабаб

  • @batdelgerdamdinsuren7843
    @batdelgerdamdinsuren7843 5 ปีที่แล้ว

    Mundag hun yuma

  • @narantsetsegochirbat7603
    @narantsetsegochirbat7603 6 ปีที่แล้ว

    Hooloi bl vnen tansag mundag hvn ymaa dagan bayasayaaa

  • @erdenetsetegchuluun5224
    @erdenetsetegchuluun5224 6 ปีที่แล้ว

    Нутгийн та нар минь ямар азтай юм бэ? Юуны төлөө яаж буян хийж байгаагаа мэдэх шиг сайхан гэж юу байх вэ. Нутгаасаа алс яваа бид энэ сайхан хурал номд оролцож ингэж чин сэтгэлээсээ ээждээ үгээ хэлэхсэн гэж бодож байна.

  • @nansalmaasereeter5476
    @nansalmaasereeter5476 6 ปีที่แล้ว

    Buh zuild unen srtgeleesee handdag tsaanaasaa l gereltsen saihan hun shuu. Suuliin ued ene hunii yarisan zuiliig ih sonsdog bolson. Mundag zaluudaa amjilt

  • @zhenzhuzhenzhu8941
    @zhenzhuzhenzhu8941 7 ปีที่แล้ว

    eh bolson zurgaan zuil hamag amitan amar amagalan baih boltugai

  • @solongodavaa4625
    @solongodavaa4625 7 ปีที่แล้ว

    Mongold mani iim saihan tengerleg saihan zaluu lam torsond bayrlaj ywdag mundag tengerleg hun shuu

  • @oogiichannel5212
    @oogiichannel5212 7 ปีที่แล้ว

    Бурхан өөрөө хүний дүртэй та нар Жанрайсиг бурханыг хар таны өөдөөс чинь хүн харж байх болно. Бурханыг хүн бүтээсэн. Харин бодит амьдрал хийгээд бодит бус амьдралын нууцыг нь Гуатама Сиддарта Будда буюу Бурхан багш гэх хааны хан хүү буюу эгэл жирийн л хүн өөрийн биеэр тайлсан хэрэг.

  • @munguubathuu5395
    @munguubathuu5395 7 ปีที่แล้ว

    yr n ingej nom tarnig duu bolgoh nugelel ym bgn

  • @baasansurenhandsuren308
    @baasansurenhandsuren308 7 ปีที่แล้ว

    Эхийн ачийг дурьдан санаад илт Бурханы хутгийг ологч нэрт залбирал оршивой. Намо үйлийн учрал барилдлагт Насад сахисан заяны бурхад Найдал үгүй нигүүлсэн үзэж Насан үргэлж ивээн соёрх Ум ма ни бад мэ хум (4 удаа) Анхлан эцэг эх хоёр Амраг үүсгэн учирсан цагт Амь сүнс минь умайд оршисноос Асран эхлэсэн ачит ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Арван сар болтол тэтгэж Алхах гишгэхээ цэгнэн бөөцийлж Асар ихээр ядран зовсонч Алжаал үгүй тээсэн ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Хэзээ гадагш төрөхийн цагт Хэлхээ яс нь салах мэт Хэлэшгүй зовлон зүдгүүр амссан ч Хайхрал үгүй төрүүлсэн ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Умайгаас гарсан цаг үест Үмхий буртагийг арчин цэвэрлэж Өвөр дээрээ тэврэн хөхүүлсэн Үлэмж ачит буянт ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Нус нөжийг минь гараараа авч Нялцгай зунгагийг гараараа арчиж Нойтон хэвтэрийг минь хуурайлан сольсон Нигүүлсэн асрагч буянт ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Шөнийн нойроо харамлалүгүй Сүү уургаараа цатган хөхүүлж Сайтар тэвэрч бүүвээлэн унтуулсан Сэтгэшүгүй асрагч ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Арайхийн идээ идэхийн цагт Амаараа үмхэн идэхэд тааруулж Аюул ослоос сэргийгэн хамгаалсан Агуа ачит ухаант ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Өлгийнээс тэмтчин зүтгэн гарч Өөрөө мөлхөн сурахын цагт Өвөр дээрээ тэврэн аваад Өхөөрдөн баясагсан хонгор ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Босч тэмтчин явахын цагт Байнга гараараа түшин туслаж Бэртэж гэмтхээс сахин хамгаалсан Буурашгүй хичээлт асрагч ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Өөрөө идэлгүй идээ ундаагаа Өлөсчөхвий гэж үрдээн зориулж Өчнөөн халамжийг надад өгсөн Өрөвч нинжин энхий ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Хамаг сайн сайхан бүхнээ Хармалүгүй үрдээ зориулж Хайр энрэл бүхнээ өгсөн Ханьцашүгүй өглөгч ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Өвчин зовлонд нэрвэгдэхийн цагт Өөрөө өвдсөн мэт тусган аваад Өргөн тэтгэж асран хамгаалсан Өгөөмөр ачлалт оточ ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Аян замд зочихын цагт Араас цагаан сүүгээ өргөж Амар мэнд явахыг ерөөгч Ариун сэтгэлт амраг ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Хэцүү зовлонд унахын цагт Хэзээд миний дэргэд байж Халуун энгэртээ тэврэн тайтгаруулсан Хэмжишүгүй халамжит ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Алдаа эндэл гарахын цагт Аливаа бурууг минь надад ойлгуулж Ахиад алдахгүй амыг авч Амьдрал хайралсан Бурхан ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Сайн сайхан явахын цагт Санаа сэтгэл нь уужран тэнийж Саашаан магтан хамт баярлагч Сүүн сэтгэлт сайхан ээжий Ум ма ни бад мэ хум (4 удаа) Ийм их ач тусыг Энэ насандаа хариулахын тулд Эрдэм номонд шамдан хичээж Эгнэш гүй гэгээрлийн хутгийг олмой Ум ма ни бад мэ хум (4 удаа)

  • @eegierdene1262
    @eegierdene1262 8 ปีที่แล้ว

    ум мани бад мэ хум

  • @mungut-orchlontourmongolia4550
    @mungut-orchlontourmongolia4550 8 ปีที่แล้ว

    Буян даган баясяа

  • @batzorigsainbayar5919
    @batzorigsainbayar5919 8 ปีที่แล้ว

    Eheleed uzeed aimar gaihlaa, Gandangiin hamtlag yum Bolov uu gej? Ingej maani unshval goyo yum bn, airag idee budaagaa tavichihsan in saihan Nair naadamiin ayanii dugaraa ch yum shig , ih saihan Sanaa bainaa, amjilt

  • @nyamaatsedevdorj1297
    @nyamaatsedevdorj1297 8 ปีที่แล้ว

    Буянд даган баясяа Ум сайн амгалан болтугай Ум ма ни бад ми хум

  • @dawkaamarlaa235
    @dawkaamarlaa235 8 ปีที่แล้ว

    Маань тарни нь Бурхадын эрдмийг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маань уншсанаар Ядам тэнгэрүүд (Бурхан)-д ойртон, тэднээс шид адис хүртэх арга болохоос гадна бидний дотоодод байгаа бүхий л эрдэм билгийн үрийг сэрээхэд тусалдаг гэж үздэг. УМ МАНИ БАДМЭ ХУМ /номон дээр ингэж нийлүүлж бичсэн байна/ нь Жанрайсиг бурхны тарни бөгөөд Ялгуусан Бурхадын энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн илэрхийлэл юм. Ум - тарнийн тэргүүн Мани - Эрдэнэ Бадмэ - Лянхуа цэцэг Хум - Очир сэтгэлийн үр гэсэн үсэгнүүд юм. Эдгээр нь нийлээд Жанрайсиг бурхныг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх . гэсэн үгнүүд юм

  • @baatartsolmon5992
    @baatartsolmon5992 9 ปีที่แล้ว

    Таны Ухаарахуй лекцэнд суулаа маш их зүйл ойлголоо. Энэ дэлхийн бүх хүн тань шиг Гэгээрэх болтугай.

  • @srdsanchir7421
    @srdsanchir7421 9 ปีที่แล้ว

    bi burhan shashin shvtdeggvi gehdee ene Baasansvren gej Hamba lamiig lam hvnii hvwiar bish Huwi hvneer ni hvndeldeg neg l goy energy tei hvn dee ymand vnen setgeleesee handdag tsaanaasaa l neg egel hvn

  • @лувсансамбууаюуш
    @лувсансамбууаюуш 9 ปีที่แล้ว

    UM MAANI BADMI HUM

  • @jabragamejabra8993
    @jabragamejabra8993 9 ปีที่แล้ว

    Burhan bvgdiin mun chanar Buyan nomiin vndes Bodi muriin hutuch Bogd lam adisla Um ma ni bad me hum4 Amitni huvi dor Ali eldew dvreer Awarch eneren tetgegch Ariyabal adisla Um ma ni bad me hum4 Arwan zvgiin burhani Asarlin mun chanar Ariyabal itgelt ta Avarch adisla Um ma ni bad me hum4 Amitan bvhnii itgel Amidawaagiin huwgvvn Ahui uyes bvhen dor Adislan soyorh Um ma ni bad me hum4 Agnistiin oron dor Ali hamag bvhniig Asrahiin goh beer Avarch tatagtun Um ma ni bad me hum4 Augaa deed Ariyabal Alga havsran zalbiray Amitan bvhniig urshuuj Avarch iveen soyorh Um ma ni bad me hum4 Ariun dagshin orond Avid ba Ayush Adistediig buulgan Ami nasniig urtatga Um ma ni bad me hum Arwan zvgiin orni Ali hamag burhad Amitan bvhniig bolgooj Adisted yugaan hairla Um ma ni bad me hum4 Muu munhag atgagig Magad saitar giigvvlen Esh onol ugugch Manzushir adisla Um ma ni bad me hum4 Olon augaa hvcheer Omogtnig daragch Oroin deed chimegt Ochirvaani adisla Um ma ni bad me hum4 Gadaadiin horlogch Har zvgiin totgoriig Hariulan butsaan daragch Hayanhyarvaa adisla Um ma ni bad me hum4 Mahgal nomiin khaan Mantsor ohin tenger Maaniig udur shunud Magad sahin soyorh Um ma ni bad me hum4 Amitaniig tetgegch Aygaa bodi setgeliig Ali bid bvhend Amar hyalbar turvvl Um ma ni bad me hum4 Tooloshgvi turuld Tuurugsun bidniig Torol vgvi avran Tvrgen saitar getelge Um ma ni bad me hum Ene buyani hvcheer Erhem Ariyabaliigaa Egnegt shvten tahij Enh jargah boltugai Um ma ni bad me hum4 Maaniin ach tusaar Muu nvgeliig arilan Mashid sain orond Magad hvreh boltugai Um ma ni bad me hum4 Bat-Erdene zuu hiidiin hamba lam Kh.Baasansvren lamiin Uhaarhui nomoos huulan bichlee :))

  • @myadagmaa108
    @myadagmaa108 9 ปีที่แล้ว

    Ene maanii ug ni bn uu?

    • @jabragamejabra8993
      @jabragamejabra8993 9 ปีที่แล้ว

      Sayhan vgiin bichsen bga deed taliin post unshaara hu

    • @myadagmaa108
      @myadagmaa108 8 ปีที่แล้ว

      Маани постлохдоо дандаа ингэж үгтэй нь тавьбал зүгээр юм.

  • @bayarmaatudevrenchin9912
    @bayarmaatudevrenchin9912 9 ปีที่แล้ว

    HI How are you, sonin yu bna Janaraisag, Manzushir..... yamar huurhun yum be

  • @temkatuya3171
    @temkatuya3171 9 ปีที่แล้ว

    Goe yumaa

  • @МишигдоржАмараа
    @МишигдоржАмараа 9 ปีที่แล้ว

    мухар сүсгээр бүү амьдар. Бурханыг хүн төрөлхтөн өөрөө бүтээсэн

  • @gantogtokhganbayar9927
    @gantogtokhganbayar9927 9 ปีที่แล้ว

    Монголоор их ойлгомжтой байна. Сайхан санагдлаа. бусад лам мэдэх мэдэхгүй юмаар сүрийг үзүүлж зовлонгоор жаргал хийдэг ш дээ. Ghana H юу яриад бга юм бол. хачин юм бичээд дэлгэц бужарлаад байх юм.

  • @hagbard8774
    @hagbard8774 9 ปีที่แล้ว

    Бурхангүй шашин биздээ? Юун бурхан?

  • @ДашцэрэнЦогтгэрэл
    @ДашцэрэнЦогтгэрэл 10 ปีที่แล้ว

    Ganaa dany chi comniihoo araas ih tom baih chin charalbaa mini zarim uman deer dutaj sur bolvol ene zambutivees xailaad uguuch

  • @satty4578
    @satty4578 10 ปีที่แล้ว

    c

  • @oogiiioo2440
    @oogiiioo2440 10 ปีที่แล้ว

    ymar saihan chin setgeleesee maanidaa orj hogjooj bgaa ni uneheer saihan sanagdlaa

  • @mimid7158
    @mimid7158 10 ปีที่แล้ว

    Gaixaltai xun ba aa.... Um maani badmi xum....

  • @dulma2548
    @dulma2548 10 ปีที่แล้ว

    Ямар гоеор ойлгуулна гээшэбтэ. Хамба танда ехэ баяр хургэнэм.

    • @saruulb7947
      @saruulb7947 9 ปีที่แล้ว

      tiim ee ene myndah hvn olon tvmen dee cd gargwal zvgeer dee

  • @royalfortunateazuka3420
    @royalfortunateazuka3420 10 ปีที่แล้ว

    Uneheer gaixaltai um sain amgalan noltugai

    • @oidovvandan4359
      @oidovvandan4359 9 ปีที่แล้ว

      дуу хууртай өвөрхангайн лам гэсэндээ дэмбээний аянд маань хөгжөөчихжээ. кккккк

  • @batzultsedenbal2076
    @batzultsedenbal2076 10 ปีที่แล้ว

    Хамба таньд баярлалаа та эдгээр сургаалиудаа багтаасан сиди гаргаа ч түмэнд тус болно сайн сайханыг хүсэн ерөөе

  • @mendbayar5584
    @mendbayar5584 10 ปีที่แล้ว

    Бүрэн гэгээрсэн хүн гэж Баасансүрэн ламтанг хэлэх байх бүх мгл чуудынхаа төлөө мааниа сайн хөгжөөгөөрэй

  • @tsendsurenbadarch530
    @tsendsurenbadarch530 10 ปีที่แล้ว

    Ум мааний бад ма хум. Энэ гайхалтай ид шидийн тарнийг уншсан хүн болгоны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг . Их хурлын гишүүдийн өглөөний уншлага болгоё, Тэд өөрсдөө ч гэгээрэгь ард түмэн ч амгалан болог. Баярлалаа танд

  • @tsendsurenbadarch530
    @tsendsurenbadarch530 10 ปีที่แล้ว

    Үнэхээр гайхалтай , Лам хүн бүр ийм байгаасай. Яагаад лам нар бөх барилдаж дуу дуулж болохгүй гэж... Лам нар ер нь их авьяастай гоё хүмүүс байдаг. Хамгийн шилдэгүүд лам нар байдаг шүү дээ. Бөх барилдвал түрүүлэхээр лам зөндөө байдаг шүү дээ.

  • @tsendsurenbadarch530
    @tsendsurenbadarch530 10 ปีที่แล้ว

    Өндөр настай ээж минь Баасансүрэн ламын маань хөгжөөхийг сонсоод их биширсэн. Би өглөө сэрэнгүүтээ унтан унтатлаа Баасансүрэн ламын маань уншихыг утсандаа хурааж аваад байнга сонсдог болсон. Энэ бол миний сэтгэлийн асар их баяр хөөр байлаа.Таны маанийн үгийг ямар ном дээр байдгийг мэдэж аваад авмаар байна.

  • @tsendsurenbadarch530
    @tsendsurenbadarch530 10 ปีที่แล้ว

    Баярлалаа Амармэнд сурвалжлагчаа. Баярлалаа Баасансүрэн лам аа. таны дуулсан хайрлаарай дууг урдв нь анзаардаггүй байж. та дуулснаар би гэнэт анзаарч сонсоод ингэж зүрхэнд бас хүрдэг ээ гэж маш их баярлаж урам авсан.