Цонхтой цаг подкаст (Tsonhtoi Tsag Podcast)
Цонхтой цаг подкаст (Tsonhtoi Tsag Podcast)
  • 14
  • 42 974
#S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ?
Бага ангийн эцэг эхчүүдийн "шүдний өвчин" бол хүүхэд уншиж сурах үе байдаг. Хүүхэд уншиж сурах, уншсанаа ойлгох нь хүүхдийн ирээдүйн бүхий л сурлага, амжилтын үндэс болдог төдийгүй цаашлаад их сургуульд элсэж орох магадлал, олох цалингийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Монгол улс PISA2022 шалгалтаар унших чадвараа үнэлүүлээд цаашид "Яаж хүүхдүүдээ уншуулж сургах вэ?" гэдэг асуулттай үлдсэн. Болорсайхан багшаас хүүхдээ уншуулж сургахад эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хэрэгжүүлж болох энгийн боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг авлаа.
Ч.Болорсайхан нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн.
Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь
Боловсролыг дэмжигч Livestream XR Studio
มุมมอง: 2 912

วีดีโอ

#S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?
มุมมอง 1.7K14 วันที่ผ่านมา
(Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.) Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү ...
#S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?
มุมมอง 1.3K21 วันที่ผ่านมา
Аквариум, музей, шинжлэх ухааны парк, номын сан зэрэг албан бус сургалтын орон зай хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар Цонхтой цаг подкастын санаачлагч Э.Сүндарь, Сиаттль хотын Аквариумын Сургалт хөгжлийн ажилтан Э.Цэлмэг нар ярилцлаа. Э.Цэлмэг нь Вашингтоны их сургуульд Суралцахуйн Шинжлэх Ухаан ба Хүний Хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо Вашингтон мужийн Сиаттл...
#S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар (SURVIVAL SKILLS) гэж юу вэ?
มุมมอง 733หลายเดือนก่อน
Боловсролын тухайн буу халъя: Бид хүүхдээ аюулгүй байхад анхаардаг ч гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед ЯА өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар хангалттай заадаг уу? Мэнд үлдэх чадвар буюу survival skills яагаад чухал талаар Дүдү Боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнтулгатай ярилцлаа. Д. Мөнхтулга нь Авто, механикийн инженер ба Скаутмастер. Дүдү брэндийн үүсгэн байгуулагч тэр...
#S2E2 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART2) - Боловсролын ирээдүйг контент болон технологи тодорхойлох уу?
มุมมอง 3.7Kหลายเดือนก่อน
Бид цахим шийдлүүд, технологийн тусламжтай боловсролын суурь асуудлуудыг шийдэж чадах уу? Бидэнд боловсролын цахим шийдлүүд ямар боломж олгож байна вэ? Мөн ямар эрсдэл, асуудал дагуулж байна вэ? Энэ сэдвүүдээр боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа. Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба...
#S2E1 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART1) - Яагаад хүүхдүүд хичээлээ сонгох боломжтой байх хэрэгтэй вэ?
มุมมอง 2.7Kหลายเดือนก่อน
Ирээдүйн боловсролын чиг хандлага яагаад БОЛОВСРОЛЫН СОНГОЛТыг чухалчилж байна вэ? Ахлах ангийнхан мэргэжлийн чиг баримжаа олох жилүүддээ өөрт хэрэгтэй хичээлүүдийг судалж чадаж байна уу? Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байна уу? Эдгээр асуултуудын хүрээнд боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа. Массачусетсийн технологийн институтийн анхны монгол...
#S1E9 Д.Цогзолмаа - Бага насны хүүхдийн эцэг эхийн сэтгэл зүй
มุมมอง 3.7Kหลายเดือนก่อน
Д.Цогзолмаа нь сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор бөгөөд "Сэтгэц оношилгоо" сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Монголын эрүүл мэндийн сэтгэл зүйчдийн мэргэжлийн холбооны гишүүн. - 2001 оноос хойш ШУТИС-д сэтгэл судлалын багш - 2005-2009, 2014-2023 онд СЭМҮТ-д эмгэг сэтгэл судлалын шинжээчээр тус тус ажиллаж байсан. Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боло...
#S1E8 М.Хулан & Э.Сүндарь - Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгодог болгож өсгөх нь
มุมมอง 1.3K2 หลายเดือนก่อน
Хүүхэд тань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай асуух, гайхаж харахад танд тайлбарлах, яаж ойлгуулахаа мэдэхгүй үе байсан уу? Юу гэж хэлж болдог юм бол, юу гэж хэлж болдоггүй юм бол? гэж та гайхаж байсан байж магад. Англи хэлний багш М.Хулан болон Боловсрол судлаач Э.Сүндарь нар эцэг эхчүүд яагаад хүүхдээ бага наснаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, хүндэлдэг болгож өсгөх тухай "буу ха...
#S1E7 Г.Төмөрзаяа - Цэцэрлэг, бага ангид эцэг эхийн оролцоо хэрхэн нөлөөлдөг вэ?
มุมมอง 4.5K2 หลายเดือนก่อน
Г.Төмөрзаяа багш нь "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч бөгөөд Монголын цэцэрлэг, бага ангийн сурагчдын нийгэмшил, харилцаа, бие даах чадвар, анхаарал төвлөрөлтийг дэмжих сургалтууд хөгжүүлдэг. Тус төвийн цэцэрлэгийн хүүхдүүдийг сургуульд бэлддэг хөтөлбөр олон хүүхдүүдэд бага сургуулийн гараагаа амжилттай эхлүүлэхэд тусласан. "Нэст Кидс" цэцэрлэгийн үүсгэн байгуулаг...
#S1E5 Ж.Өнөрзул - Хүүхдийн бие бялдрын хөгжил хүүхдийн тархи, сэтгэхүй, нийгэмшихүйд нөлөөлөх нь
มุมมอง 3.8K3 หลายเดือนก่อน
0-6 насны хүүхдийн бие бидний нүдний өмнө цаг минутаар томрон, өсч бойждог. Мөн үед хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж байдаг буюу тархин дахь мэдрэлийн эсүүд цаг, хоромтой уралдан, шинэ мэдрэмж, шинэ үйлээр дамжуулан хоорондоо холбогдож байдаг. Энэ насанд хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих нь тархины хөгжлийг дэмжихэд хүчтэй нөлөөтэй байдгийг олон судалгаанууд нотолжээ. Тэгвэл эцэг эх, а...
#S1E4 Саруул & Одмаа - Америкийн цэцэрлэгээс санаа авах зүйлс
มุมมอง 4K3 หลายเดือนก่อน
Америкт хүүхдүүд цэцэрлэгтээ гуталтайгаа унтдаг уу? 🙀🙀🙀 Америкийн цэцэрлэг ямар байдаг вэ? Америк цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчид болон цэцэрлэгүүд ямар санаа авч, хэрэгжүүлж болох талаар Цонхтой Цаг подкастын санаачлагчид болох Пенсальванийн их сургуулийн боловсролын магистрант Э.Саруул болон Жоржтауны их сургуулийн боловсролын магистрант О.Одмаа нар ярилцлаа. Э.Саруул нь Пенсильванийн...
#S1E3 Г.Ариунхишиг - Финланд улсын цэцэрлэгийн боловсрол ямар байдаг вэ?
มุมมอง 4.3K3 หลายเดือนก่อน
Боловсролоороо дэлхийд #1 хэмээгддэг Финланд улсын боловсрол, тэр дундаа цэцэрлэгт хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлдэг, ялгаатай хэрэгцээтэй сурагчдыг дэмждэг, мөн Финланд улсын боловсролын хөгжлийн түүхийг Г.Ариунхишиг багштай ярилцлаа. Г.Ариунхишиг багш нь Финланд улсын Хэлсинкийн их сургуульд "Хувьсаж буй боловсрол" чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд ...
S1E2 Б.Дорждэрэм - Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил яагаад чухал вэ?
มุมมอง 6K3 หลายเดือนก่อน
Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа. Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлэ...
#S1E1 А.Уянга - Бага насны боловсролд урлагийн боловсрол, хүрээлэн буй орчин яагаад чухал вэ?
มุมมอง 2.5K3 หลายเดือนก่อน
А.Уянга нь Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, судалгаа чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд хүүхэд багачуудын хайртай "Бүтээлч Бамбүү" төвийн үүсгэн байгуулагч билээ. Тэрээр саяхан "Our Story" цэцэрлэгээ нээсэн бөгөөд яагаад бага насны боловсрол (СӨБ), урлагийн боловсролыг чухалчилдаг талаараа хуваалцлаа. "Хүүхдийг хүн гэж авч үзээд, тэр хүнийг сонсож, тэр хүнийг ханга...

ความคิดเห็น

  • @zayatolya713
    @zayatolya713 2 วันที่ผ่านมา

    Ямар гоё, ямар хэрэгтэй зүйл сонсчихвоо. ❤❤❤

  • @TsetsvvkaBatbaatar
    @TsetsvvkaBatbaatar 2 วันที่ผ่านมา

    Баярлалаа хэрэгтэй зөвлөгөө байна.

  • @enkhnominotgonuul1785
    @enkhnominotgonuul1785 2 วันที่ผ่านมา

    Маш гоё ярилцлага болжээ, баярлалаа. Манай бага ангийн багш намайг шалгалтанд орохоороо одгүй гэж хэлж байсан. Тэрнээс хойш шалгалтанд орох бүрдээ би одгүй гэж бодогдоод байдаг 😢

    • @bolorsaikhanchimeddorj1375
      @bolorsaikhanchimeddorj1375 วันที่ผ่านมา

      Баярлалаа.Түүнийгээ одоо цаашдаа санахгүй байхыг хичээгээрэй.

  • @boloroomunkhbat
    @boloroomunkhbat 2 วันที่ผ่านมา

    маш сайхан зөвөлгөө сонслоо. Зөвөлгөө өгсөн багш аль сургуульд багшилдаг вэ?

    • @odeegii688
      @odeegii688 2 วันที่ผ่านมา

      Зөв эхлэл сургалтын төв

  • @user-jp3ck6pd4f
    @user-jp3ck6pd4f 3 วันที่ผ่านมา

    Nas ni baga bolohoor byryy yu

  • @user-jp3ck6pd4f
    @user-jp3ck6pd4f 3 วันที่ผ่านมา

    Sain baina yy Manai ohin 5 nas hurch baigaa useg tseejluulj ynshij syrgah ni zuv uu

  • @user-kr7zp7cy2z
    @user-kr7zp7cy2z 3 วันที่ผ่านมา

    Сайхан багшдаа маш их баярлаж явдаг даа ❤

  • @tsenguunren3886
    @tsenguunren3886 3 วันที่ผ่านมา

    Унших болон уншаад гүйцэт ойлгох нь одоогийн хүүхдийн нийтлэг дутагдал байгаад байна. үүнийг сайжруулах ямар арга байна?

    • @bolorsaikhanchimeddorj1375
      @bolorsaikhanchimeddorj1375 วันที่ผ่านมา

      Унших явцад утгыг мэдэхгүй үг гарч ирэх үед нь сайн тайлбарлаж өгөх нь зүйтэй. Гэхдээ хүүхэд өөрөө энэ үг ямар утгатай болохыг мэдэхгүйгээ мэдэхгүй байдаг тул хичээл дээр бол багш тайлбарлаж явдаг ч зарим хүүхэд анзаарахгүй анхаарахгүй өнгөрөх гээд байдаг.Иймд багш,эцэг эх аль нь ч байсан зөвхөн ном уншиж байхад нь биш өдөр тутамдаа хүүхэд ойлгохгүй байх магадлалтай үгийн утгыг уйгагүй марталгүй тайлбарлаж өгөөд байхаар хүүхэд өөрөө асуудаг болдог. Энэ маягаар ажиллаад үзээрэй.

  • @tsenguunren3886
    @tsenguunren3886 3 วันที่ผ่านมา

    Үнэхээр сайхан дугаар байлаа. баярлалаа

  • @munkhtsetsegsuuri
    @munkhtsetsegsuuri 3 วันที่ผ่านมา

    40 jiliin umnu baga angiin bagsh maani agaaraar bichvvlj surgasan . Odoo ch martdaggv

  • @tserendulambattogoo9165
    @tserendulambattogoo9165 3 วันที่ผ่านมา

    Bayrlalaa

  • @ankabayar8625
    @ankabayar8625 3 วันที่ผ่านมา

    Goe yaria baina

  • @tsoggerelmandakh6615
    @tsoggerelmandakh6615 9 วันที่ผ่านมา

    Анх удаагаа подкастыг сонсож байна.Subscribe хийлээ. Монголын боловсролын байгууллагууд үүнийг хэрэгжүүлээсэй. Бид хуучин соц сестимын үеийн боловсролын сестимээс салмаар байна. Цэцэрлэг үнэхээр таалагдлаа. Хүн төвтэй нийгмээ бүтээмээр байна.

  • @khashtsetsegkhasha5249
    @khashtsetsegkhasha5249 9 วันที่ผ่านมา

    Ug ni goy yriltslaga yum. Daanch Tenuuka's mom-iin yria shuuum ni orood sonsohod uneheer hetsuu bailaa

  • @Melodiousmongolia
    @Melodiousmongolia 10 วันที่ผ่านมา

    УБ хороо болгон номын сантай болох гэдэг нь яг миний бодож явдаг асуудал бнаа. Номын төслүүд хэрэгждэг ч эцэг эхчүүдэд номын ач холбогдлыг таниулж сурталчлах дээр л анхаараад бгаа харагддаг. Гэтэл чухлыг нь ойлголоо ч байнга шинэ ном авч өгөх санхүүгийн боломжгүй айлууд их бгаа. Тиймээс гадаад шиг хүүхдийн номын сан хороо бүрт баймаар бгаамаа. Ялангуяа гэр хороололд номын сан их хэрэгтэй бна.

  • @tseveenjaaltseren5852
    @tseveenjaaltseren5852 10 วันที่ผ่านมา

    Чимээ ихтэй юмаа баярлалаа

  • @llhaagii
    @llhaagii 12 วันที่ผ่านมา

    амьдоадын эхний 1000 хоног

  • @ema2495
    @ema2495 12 วันที่ผ่านมา

    Shuugiantai ch gsn goyo medeelel ugsund bayarlalaa❤

  • @user-nm8sr9hi8b
    @user-nm8sr9hi8b 14 วันที่ผ่านมา

    Уул нь сонсох гэж их хичээлээ. Хэт шуугиантай болохоор хэцүү байлааа

  • @tsendsurengansukh7614
    @tsendsurengansukh7614 16 วันที่ผ่านมา

    Sain baina uu, Mash saihan medeelel awlaa. Facebook bolon Instagram huudsiig n share hiij boloh uu?

  • @ariunaae3213
    @ariunaae3213 16 วันที่ผ่านมา

    Maash ix bayrlalaa. Neree yg 2 nas hureel hoolond ni anhaaral bagassn ym bn. Ix hugatsaa hudulmuruur olj awsan medleg chadvaraa bazaad shn medeelel hurgesen tenuukas momdoo bayrlalaa. Podcastiin hosttoo podcastaa sonsoh bolgondoo talarhah setgel turdugduuu 😘😘😘

  • @bolorchimegamarjargal1488
    @bolorchimegamarjargal1488 16 วันที่ผ่านมา

    Shuugiantai johon hetsvv blaa

  • @oyutnglg9620
    @oyutnglg9620 16 วันที่ผ่านมา

    Mongold baigaa humuus ih sonin. Huuhdiinhee avaariin busiig zuuj yav, huuhdee car seat deer suulga geheer l “ za za yun muu yoriin yum boddii, muu yum bolohgui l geed bodchihgui yu “ geed baidag. Bur gaihaltai 😢. Ene survival skills mash heregtei. Mash ih bayarlalaa ene talaar delgeruulj baigaad 🙏

  • @tuuldashzeveg6176
    @tuuldashzeveg6176 16 วันที่ผ่านมา

    Zochnii yaria ih shuugiantai gazar hiisen bn. Sonsohod ih hetsuu blaa

  • @oyutnglg9620
    @oyutnglg9620 17 วันที่ผ่านมา

    Тэнүка , Анка 2ы ээж ёстой мундаг шүү. Сургалт, ном 2 оор нь хүүгээ бор хоолонд оруулсан. Хоолоо маш мундаг иддэг 2.5 хүү байна манайд. Үргэлж талархаж явдаг шүү . Бүх ээжүүд энэ хүнээс үлгэр, дууриал аваасай❤

  • @erdenejamtsjamka3899
    @erdenejamtsjamka3899 17 วันที่ผ่านมา

    🎉

  • @Rayya09
    @Rayya09 17 วันที่ผ่านมา

    Үргэлж хэрэгтэй мэдээлэл түгээж байдагт баярлалаа. Ажлын амжилт хүсье

  • @khashtsetsegkhasha5249
    @khashtsetsegkhasha5249 19 วันที่ผ่านมา

    Баярлалаа, Хэдэн наснаас музей, аквариум үзүүлбэл тохиромжтой бдг вэ?

    • @tsonhtoitsagpodcast
      @tsonhtoitsagpodcast 18 วันที่ผ่านมา

      Музей ороход нас эртдэхгүй ээ хэхэ. Харин зарим музей ашиглаж буй технологи, дуу чимээ, хүний багтаамжаас хамаарч насны хязгаар тавьдаг.

  • @undramchinges8647
    @undramchinges8647 21 วันที่ผ่านมา

    Үнэхээр сонирхолтой дугаар болжээ, дандаа бодож явдаг сэдвүүдийг хөнджээ. Бас амьтны хүрээлэн, аквариумын талаар шинэ мэдээлэлтэй болж авлаа. Очиж байсан сонирхолтой музей, үзвэрээс хуваалцая гэвэл, нээрээ Германд Музейн шөнө болдог бөгөөд орой 18.00 цагаас өглөө 06.00 хүртэл бүх музей нь үнэгүй бөгөөд нийтийн тээвэр нь хүртэл иргэддээ тусгай маршрутаар үнэгүй үйлчмлдэг юм байна лээ. Бременд хэсэг сурч байхдаа бараг бүх музейг нэг шөнийн дотор дуусгаж билээ. Бас нэг гоё юм нь Европт 26 нас хүртэлх насны хүмүүст ихэнх музей нь үнэгүй, хөнгөлөлттэй байдаг юм байна лээ. Амстердамын Анна Франкын хаус, Брусселд Хөгжмийн зэмсгийн музей, Парист мэдээж Луврийн музей. Женевт НҮБ-ын байр болон музей, Улаан загалмайн музей, Виенд Сиси гүнжийн музей, Технологийн музей гэх мэтчлэн Европоор аялавал заавал үзээрэй гэж уриалмаар байна. Бас нээрээ Вашингтон ДС-д Smithsonian-ий харьяалалтай музейнүүд үнэгүй байдаг юм байна лээ шүү.

  • @bayernamun8047
    @bayernamun8047 23 วันที่ผ่านมา

    Сошиал од болох гээд ядсан сэтгэл зүйчдээс оролцуулаагүйд маш их баярлалааа ёстой зөв хүнээ сонгоод оролцуулж бидэнд мэдээлэл түгээсэнд баярлалааа

  • @namuunbatkhuu6433
    @namuunbatkhuu6433 หลายเดือนก่อน

    Бүх дугаарыг нь шимтэн сонсож байгаа шүү. Маш их баярлалаа.

  • @daadoogiinoo479
    @daadoogiinoo479 หลายเดือนก่อน

    Bvh podcast sonsdog shuuu. Vnheer heregteii medeeeeelel ugdugt vnheer bayrlalaaa 🥰😍😘

  • @dashkag1414
    @dashkag1414 หลายเดือนก่อน

    Мунадаг багшд шүү. Хамгийн сонирхолтой хичээл ордог байсан

  • @enkhjinsukhbaatar9234
    @enkhjinsukhbaatar9234 หลายเดือนก่อน

    gaihaltai podcast

  • @bolorchimegamarjargal1488
    @bolorchimegamarjargal1488 หลายเดือนก่อน

    Manai sudlaach nar negdeed hamtarch ajillaj bgd mash ikh bayartai bn. Bolowsroliin salbart sudlaach ymar heregtei gdgiig ene 2 videonoos oilgoloo. Amjilt husey ta buhendee 💪

  • @anutsgt
    @anutsgt หลายเดือนก่อน

    🤩🙏🏻

  • @otgonchimegchultemnamdag2034
    @otgonchimegchultemnamdag2034 หลายเดือนก่อน

    ❤❤😊

  • @Zulaaaa_0876
    @Zulaaaa_0876 หลายเดือนก่อน

    Wooow uneheer goe ym sonslooo ih ym oilgoj avlaaa dahiad ch sonsoh estoin bnaa ta 2too amjilt husieee❤❤

  • @uugantuyachultemsuren8622
    @uugantuyachultemsuren8622 หลายเดือนก่อน

    Dorjootoi herhen yaj holbogdoh ve? Medeelel avch bolohuu?

  • @oyunaayuna-uz6yn
    @oyunaayuna-uz6yn หลายเดือนก่อน

    Баярлалаа.Дараагийн дугаарт Сэлбэ сургуулийн гүйцэтгэх захирал Энхзолбоо багшийг урьвал.

  • @user-mg1wi3ni5u
    @user-mg1wi3ni5u หลายเดือนก่อน

    Mash heregtei medeelel bn bayrlalaa. Podcastnii tugsguld sedevtei holbootoi nom sudalgaa sanal bolgovol goe shu

  • @user-mg1wi3ni5u
    @user-mg1wi3ni5u หลายเดือนก่อน

    Mash heregtei medeelel bn bayrlalaa. Podcastnii tugsguld sedevtei holbootoi nom sudalgaa sanal bolgovol goe shu

  • @tserendulambattogoo9165
    @tserendulambattogoo9165 หลายเดือนก่อน

    Oroltsogchidtoi holbogdoh holboosuudiig oruulj ugdug bgaasai bayrlalaa

  • @tserendulambattogoo9165
    @tserendulambattogoo9165 หลายเดือนก่อน

    Olon olon hvn sonsood uguusui 🙏

  • @boirogdavaa4863
    @boirogdavaa4863 หลายเดือนก่อน

    Боловсор,боловсор бас дахин боловсор…”В.И.Л”

  • @boirogdavaa4863
    @boirogdavaa4863 หลายเดือนก่อน

    Болсон үг болсон маханд улам амт оруулдаг гэдэг үг байдаг, үг яриа үнэ цэнтэй гэсэн үг❗️

  • @firstlast5322
    @firstlast5322 หลายเดือนก่อน

  • @user-fi2qn6gp4p
    @user-fi2qn6gp4p หลายเดือนก่อน

    Үнэхээр бидэнд хэрэгтэй мэдээлэл өгдөг суваг шүү олон аав ээж үзэж өөрсдөө хүмүүжижи хүүхдээ хүмүүжүүлээсэй

  • @tsenguunren3886
    @tsenguunren3886 หลายเดือนก่อน

    сайн уу. маш хэрэгтэй мэдээлэл хүргэдэгт баярлаа, дугааруудыг нь аль болох үзэж сонсохыг хичээдэг. хүүхдийн уншаад ойлгох чадварыг хэрхэн сайжруулах вэ? энэ талаар дугаар хийж болох уу? Амжилт хүсэе

  • @user-kp4th2ly4r
    @user-kp4th2ly4r หลายเดือนก่อน

    Харин залуус та нар минь суралцаж ирээд боловсролын одоогийн тогтолцоог судлаач хүний өнцгөөс харьцуулаад,өөрсдөө сургууль байгуулж амьдрал дээр хийж туршлага хуримтлуулаад, дэлхийн чиг хандлагатай харьцуулаад мэдлэг, мэдээллээ олон хүнд түгээж байгаад маш их баярлалаа.